Back

ОХУ-ын нутаг дэвсгэр дээр Tax Free системийг хэрэгжүүлэх нь

ОХУ-ын нутаг дэвсгэр дээр Tax Free системийг хэрэгжүүлэх нь

 

Оросын Холбооны Улсын эрхэм хүндэт зочид оо!

 

Оросын Холбооны Улсын нутаг дэвсгэр дээр нэмэгдсэн өртгийн албан татварыг буцаан олгох систем (Tax Free систем) нь Оросын Холбооны Улсад 2018 оны дөрөвдүгээр сараас үйлчилж эхэлсэн билээ.

Нэмэгдсэн өртгийн албан татварыг буцаан авах эрхийг Евразийн эдийн засгийн холбооны гишүүн бус гадаад улс орнуудын иргэд эдэлнэ (ЕАЭЗХ-ийн гишүүн орнууд нь Беларусь, Казахстан, Киргизстан, Таджикистан болон ОХУ юм).

Нэмэгдсэн өртгийн албан татварыг буцаан авахын тулд Оросын Холбооны Улсын Засгийн газраас баталсан, жижиглэнгийн худалдааны байгууллагууд байрлах газруудад нэг жижиглэн худалдаалагчаас нэг өдрийн турш татварын хэмжээ харгалзан 10 мянган рублиэс доошгүй үнэтэй бараа худалдан авсан байх шаардлагатай (үндэсний валютаар 400 мянга орчим төгрөгөөс доошгүй). Нэмэгдсэн өртгийн албан татварыг буцаан олгох үйлчилгээг дараах хотуудад байрлах зарим жижиглэн худалдаалагчид үзүүлнэ:

  1. Саранск хот (Бүгд Найрамдах Мордова Улс);
  2. Казань хот (Бүгд Найрамдах Татарстан Улс);
  3. Сочи хот (Краснодарын хязгаар);
  4. Волгоград хот (Волгоград муж);
  5. Калининград хот (Калининград муж);
  6. Красногорск хот (Москва муж);
  7. Нижний Новгород хот (Нижегородск муж);
  8. Ростов-на-Дону хот (Ростов муж);
  9. Самара хот (Самара муж);
  10. Екатеринбург хот (Свердловск муж);
  11. Москва хот;
  12. Санкт-Петербург хот.

Онцгой албан татвар ногдох бараа, үүний дотор согтууруулах болон тамхины төрлийн бараа худалдан авахад нэмэгдсэн өртгийн албан татварыг буцаан олгохгүй.

Нэмэгдсэн өртгийн албан татварыг буцаан авахын тулд барааг Оросын Холбооны Улсын Засгийн газраас баталсан жагсаалтад багтах хилийн боомтуудаар гаргах шаардлагатай. Үүнд:

  1. Авто тээврийн хилийн боомт:
  1. Мамоново (Гжехотки);
  1. Агаарын тээврийн хилийн боомт:
  1. Владивосток (Кневичи);
  2. Волгоград (Гумрак);
  3. Екатеринбург (Кольцово);
  4. Казань;
  5. Калининград (Храброво);
  6. Москва (Внуково);
  7. Москва (Домодедово);
  8. Москва (Шереметьево);
  9. Нижний Новгород (Стригино);
  10. Ростов-на-Дону (Платов);
  11. Самара (Курумоч);
  12. Санкт-Петербург (Пулково);
  13. Саранск;
  14. Сочи
  1. Усан тээврийн хилийн боомт:
  1. Санкт-Петербург (Большой боомт);
  2. Владивосток;
  3. Санкт-Петербург (Зорчигчдын боомт)

Иргэд барааг худалдан авснаас хойш гурван сарын дотор түүнийг Оросын Холбооны Улсын нутаг дэвсгэрээс гаргасан бол нэг жилийн дотор нэмэгдсэн өртгийн албан татвараа буцаан авч болно.

Дэлгэрэнгүй мэдээллийг Оросын Холбооны Улсад үйл ажиллагаа явуулж буй Tax Free операторуудаас авч болно:

  1. HI.SKY (http:// hiskytaxfree.com/);
  2. Global Blue (http://globalblue.com/);
  3. Premier Tax Free (https://premiertaxfree.ru/).