Back

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгаг Оросын уран зургийн академийн Хүндэт гишүүнээр сонгогдсон тухай

6 дугаар сарын 24-ний өдөр ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд И.К.Азизов Оросын уран зургийн академийн Ерөнхийлөгч З.К.Церетелигийн даалгаврын дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад Оросын уран зургийн академийн Хүндэт гишүүнээр сонгогдсон тухай гэрчилгээг одон тэмдэгтэй нь хамт гардуулав.

Ерөнхийлөгч Х.Баттулга зураач мэргэжилтэй хүний хувиар хоёр улсын дүрслэх урлагийн зүтгэлтнүүд хоорондын хэлхээ холбоог хөгжүүлэхэд бүх талын дэмжлэг үргэлжлүүлэн үзүүлллэхэд бэлэн буйгаа илэрхийлсэн.