Back

9-р сарын 2-ны өдөр Монгол Улсын Үндэсний уран зургийн галерейд Халх голын ялалтын 80 жилийн ойд зориулан ОХУ-ын олон улсын мэдээллийн агентлаг “Спутник” радио болон Монгол Улсын Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг хамтран зохион байгуулсан "Хоёр ард түмэн - Нэг ялалт" гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо.

Үзэсгэлэнгийн нээлтэд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, МОНЦАМЭ агентлагийн дарга Б.Ганчимэг, Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны зөвлөх Е.И.Лиштованный, ОХУ-ын олон улсын мэдээллийн агентлаг “Спутник” радиогийн орлогч захирал К.А.Франчук, Монгол Улс дахь дипломат корпусын төлөөлөгчид болон бусад албаны хүмүүс оролцов.

Энэхүү үзэсгэлэн нь Халхын гол дээр Зөвлөлт-Монголын цэргүүд хамтын хүчээр Японы түрэмгийлэгчдийг баатарлагаар ялсны 80 жилийн ойд зориулагдсан. Хилийн зурвас дээр болсон зэвсэгт мөргөлдөөнд нэг талаас ЗСБНХУ болон БНМАУ, нөгөө талаас милитарист Япон болон Манж-го улсууд оролцсон ба байлдааны ажиллагаанууд 1939 оны хавраас намар хүртэл үргэлжилж, түрэмгийлэгчдийг бут цохьсоноор өндөрлөжээ.