Back

2019 оны 11-р сарын 15-ны өдөр Улаанбаатар дахь Оросын Шинжлэх Ухаан, Соёлын Төвийн байранд Монгол Улсад амьдарч буй нутаг нэгтнүүдийн XIII чуулга уулзалт боллоо.

2019 оны 11-р сарын 15-ны өдөр Улаанбаатар дахь Оросын Шинжлэх Ухаан, Соёлын Төвийн байранд Монгол Улсад амьдарч буй нутаг нэгтнүүдийн XIII чуулга уулзалт боллоо.

«Нутаг нэгт бүсгүйчүүд ба үе үеийн залгамж чанар» сэдэвт олон улсын бага хурлын үр дүнгийн болон Оросын нутаг нэгтнүүдийн байгууллагуудын зохицуулагч зөвлөлийн 2019 оны үйл ажиллагааны тайлангуудыг сонсч, Зөвлөлийн 2020 оны ажлын төлөвлөгөө ба чиг хандлагуудыг хэлэлцэв.

Чуулганд ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны зөвлөх, Консулын хэлтсийн дарга хатагтай Е.В.Кара-Сал, ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга М.В.Джеваков, ГКУ «Московский Дом соотечественников» байгууллагын тэргүүлэх шинжээч Э.Б.Герусов нар оролцов.