Back

«Технопром – 2021» Технологийн хөгжлийн олон улсын форум

2021 оны 8-р сарын 25-27-ны өдрүүдэд ОХУ-ын Новосибирск хотноо «Технопром – 2021» Технологийн хөгжлийн олон улсын форум найм дахь удаадаа зохион байгуулагдах гэж байна.
Форумын сэдэв: «Шинжлэх ухаан, технологийн хөгжил: асуултууд ба хариултууд»


Энэхүү форум нь боловсрол, шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн байгууллагуудын чадавхыг нэгтгэх, шинжлэх ухааны судалгааны үр дүнтэй дэд бүтцийг бий болгох, инновацийг арилжааны эргэлтэд оруулах, эдийн засгийн үр ашиг болон ард иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх механизмыг хэлэлцэх Оросын хамгийн том бизнес талбар болоод байна.
20 гаруй орны төлөөлөгчид хамтран, аливаа дэвшилтэт ололт амжилтуудыг амьдралын болон үйлдвэрлэлийн бүхий л салбарт нэвтрүүлэх зориулалттай төр, шинжлэх ухаан болон хувийн хэвшлийн хамтын ажиллагааны үр дүнтэй хэлбэрүүдийг боловсруулна. 
Форумын зочид, илтгэгчдийн дунд ОХУ-ын холбооны тойргуудын болон бүс нутгуудын төрийн байгууллагуудын удирдлага, шинжлэх ухааны хотхонуудын болон инновацийн төвүүдийн эрдэмтэд болон тэргүүнүүд, бизнес эрхлэгчид багтсан.
Форумын хүрээнд хэд хэдэн дэвшилтэт төслүүдийг нэг дор танилцуулах гэж байна. Тухайлбал, Оросын анхны 4-р үеийн синхротрон, нүүрс хүчлийн туршилтын полигон, Новосибирскийн Улсын Их Сургуулийн дэлхийн түвшний хичээлийн байр болон бусад төслүүд.
Форумыг хосолсон хэлбэрээр зохион байгуулах гэж байгаа бөгөөд гадаадын төлөөлөгчид цахимаар оролцох боломжтой. Бүртгэл чуулганы албан ёсны вэбсайт дээр үргэлжилсээр байна.
Түүнчлэн «Технопром – 2021» форумын хүрээнд XII «Мэдээллийн системийн аж үйлдвэрлэл» Сибирийн чуулга уулзалт, Технологи дамжуулах анхны үндэсний форум, XV Сибирийн венчурын яармаг зохион байгуулагдана. Бизнес эрхлэгчид төрөлжсөн үзэсгэлэнгүүдийг сонирхож, инновацийн болон технологийн шийдлүүдийг туршиж үзэх боломжтой.
Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу.