Back

Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын 22-р хурал Улаанбаатар хотноо өндөрлөв.

Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын 22-р хурал Улаанбаатар хотноо өндөрлөв.

Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комисс (ЗГХК)-ын 22-р хурал Улаанбаатар хотноо өндөрлөв. ОХУ-ын төлөөлөгчдийн багийн бүрэлдэхүүнд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын, Эдийн засгийн хөгжлийн яамны, Гадаад харилцааны яамны, Үйлдвэр худалдааны яамны, Тээврийн яамны, Байгаль орчны яамны, Хөдөө аж ахуйн яамны, Боловсрол, шинжлэх ухааны яамны, Сангийн яамны, Хөдөлмөрийн яамны, Мал эмнэлэг, ургамал хорио цээрийн холбооны алба (Россельхознадзор)-ны, Аялал жуулчлалын холбооны агентлаг (Ростуризм)-ийн, Улсын бүртгэл, кадастр, зураглалын холбооны алба (Росреестр)-ны, Газрын хэвлийн асуудал эрхэлсэн холбооны алба (Роснедра)-ны, мөн түүнчлэн «РЖД» НХН, «Росатом» төрийн компани, «Ренова» болон «ИНТЕР РАО» группуудын, «Росгеология» холдинг зэрэг бизнесийн төлөөлөгчид багтав.

2019 оны 5-р сарын 29-ний өдрийн нэгдсэн хуралдааны хүрээнд ЗГХК-ын 21-р хурлын шийдвэрүүдийн хэрэгжилтийг дүгнэж, худалдаа, эдийн засаг, төмөр зам, эрчим хүч, хөдөө аж ахуй, үл хөдлөх хөрөнгө, бүс нутгийн холбоо зэрэг салбарууд дахь 2 талын хамтын ажиллагааг бэхжүүлэх цаашдын арга хэмжээнүүдийн бүдүүвч төлөвлөгөөг гаргав. Түүнчлэн дэд бүтэц, аж үйлдвэр, эрүүл мэнд, газрын хэвлийн баялгийн ашиглалт, хүмүүнлэгийн гээд хамтын ажиллагааны олон чиглэлийн өргөн хүрээний асуудлуудыг хэлэлцэв.

Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ой, «Улаанбаатар төмөр зам» ХНН-ийн 70 жилийн ой, Монгол Улсад атар газар эзэмшсэний 60 жилийн ой гээд түүхэн үйл явдлуудад зориулагдсан баярын арга хэмжээнүүдийг зохион байгуулах асуудлуудад онцгой анхаарал хандуулсан байна.

Хурлын үйл ажиллагаа өндөрлөсний дараа ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга, Орос-Монголын ЗГХК-ын Оросын талын дарга А.В.Гордеев болон Монгол Улсын Шадар сайд, Монгол-Оросын ЗГХК-ын Монголын талын дарга Ө.Энхтүвшин нар Протоколд гарын үсэг зурав.

Улаанбаатарт хийсэн ажлын айлчлалынхаа хүрээнд ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.В.Гордеев Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга (5-р сарын 29-нд) болон Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх (5-р сарын 30-нд) нарт бараалхав.