Back

"Монгол-Оросын бизнесийг дэмжих болон ОХУ-аас хөрөнгө оруулалт татах боломж" сэдэвт төр хувийн хэвшлийн хамтарсан уулзалтын талаар

8-р сарын 28-ны өдөр ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас зохион байгуулсан "Монгол-Оросын бизнесийг дэмжих болон ОХУ-аас хөрөнгө оруулалт татах боломж" сэдэвт төр хувийн хэвшлийн хамтарсан уулзалтад оролцлоо.

Оросын дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн хэлсэн үгэндээ манай хоёр улсын ашиг сонирхол давхцаж байгаа, мөн худалдаа, эдийн засгийн харилцааг бүх талаар хөгжүүлэх хууль эрх зүйн болон улс төрийн нөхцөл бүрдсэн байгааг тэмдэглэв. Элчин сайд хоёр улсын худалдааны төлөөлөгчийн газрын үйл ажиллагааг идэвхжүүлэх, шинжлэх ухаан, болобсролын салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх нь чухал гэж онцлов.

Энэхүү арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож, энэ онд Монгол, Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой тохиож байгааг тэмдэглээд, эдийн засгийн хамтын ажиллагааг цоо шинэ шатанд гаргах шаардлагатай байгааг онцлон тэмдэглэв.