ОХУ-ын Цэргийн Ерөнхий Прокурорын Газрын төлөөлөгчид Монгол Улсад ажлын айлчлал хийв. - Визиты
ОХУ-ын Цэргийн Ерөнхий Прокурорын Газрын төлөөлөгчид Монгол Улсад ажлын айлчлал хийв.
ОХУ-ын Цэргийн Ерөнхий Прокурорын Газрын төлөөлөгчид Монгол Улсад ажлын айлчлал хийв.
2019 оны 6-р сарын 22-27-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо Монгол Улсын Ерөнхий прокурорын газрын урилгаар ОХУ-ын Ерөнхий прокурорын орлогч, Цэргийн Ерөнхий прокурор В.Г.Петров тэргүүтэй төлөөлөгчид айлчиллаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 6-р сарын 24-ний өдөр Төрийн ордонд Оросын төлөөлөгчдийг хүлээн авч уулзсан ба уулзалтад Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд И.К.Азизов оролцов.
Улаанбаатарт байх хугацаандаа төлөөлөгчид Монгол Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан, Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батбилэг, Монгол Улсын Дээд шүүхийн удирдлага, Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Ж.Хунан, Хуульчдын холбооны ерөнхийлөгч Б.Ганбаатар нартай ажлын уулзалт хийв.
Цэргийн прокурорын газрын төлөөлөгчид Монгол Улсын прокурорын байгууллагын болон шүүхийн үйл ажиллагааны орчин үеийн зохион байгуулалттай танилцаж, цэргийн үйл ажиллагаанд, тэр дундаа хамтарсан сургуулилт хийх үеэр хууль эрх зүйн дэмжлэг үзүүлэх, мөн Зэвсэгт хүчний эгнээнд авлигатай тэмцэх чиглэлээр туршлага солилцов.
Энэ жил Халхын гол дээр хамтын хүчээр байгуулсан Ялалтын 80 жилийн ой тохиож байгаа ба Цэргийн ерөнхий прокурорын газрын болон Оросын Хуульчдын Холбооны төлөөлөгчид Зайсан толгойн оройд байгуулсан Зөвлөлтийн дайчдын дурсгалын цогцолборт цэцэг өргөлөө. Ёслолын ажиллагаанд ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны болон Монгол Улсын Ерөнхий прокурорын газрын албан хаагчид оролцов.