Оросын Холбооны Улсаас Монгол Улсад Суугаа Элчин сайдын яам
Утас: (+976-11) 32-71-91, (+976-11) 31-28-51
/
20 февраля / 2021

"Орос-Монголын харилцаа: эртнээс эдүүгээ хүртэл" олон улсын эрдэм шинжилгээ, практикийн бага хурлын талаар


2021 оны 2-р сарын 19-ний өдөр Орос, Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тохиолдуулан "Орос-Монголын харилцаа: эртнээс эдүүгээ хүртэл" олон улсын эрдэм шинжилгээ, практикийн бага хурал болов. Энэхүү арга хэмжээг Ломоносовын нэрэмжит Москвагийн Улсын Их Сургуулийн Ази, Африкийн орнуудын дээд сургууль, ОХУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх Оросын ардын аж ахуй төрийн албаны академийн Удирдлага, бүс нутгийн хөгжлийн дээд сургуультай хамтран зохион байгуулав. ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов, Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Даваа нар үг хэлж, мэндчилгээ дэвшүүлэв. Оролцогчид Орос, Монголын харилцааны гарал үүсэл, хөгжлийн үндсэн үе шатны олон асуудлыг хэлэлцэв. Бага хуралд Монгол, Орос, Казахстан, Узбекистан, Киргиз, Тажикистан, Хятад зэрэг улсын эрдэмтэд илтгэл тавьж оролцов.