Орос, Монголын бизнесмэнүүдийн хэлэлцээр Эрхүү мужид болов
Орос, Монголын бизнесмэнүүдийн хэлэлцээр Эрхүү мужид болов. Үүнд Эрхүүгийн зургаа, Монголын найман аж ахуйн нэгж, Эрхүү мужийн эрх баригчид, олон нийтийн байгууллагуудын төлөөлөл оролцов. Энэхүү арга хэмжээг Эрхүү мужийн Засгийн газар болон “Миний бизнес” хэмээн төв, тус мужийн Хууль тогтоох хурал, ОХУ-аас Монгол дахь Худалдааны төлөөлөгчийн газар, Дорнод Сибирийн Худалдаа аж үйлдвэрийн танхим, бизнес эрхлэгчид хамтран зохион байгуулсан юм.
Эрхүү мужийн Эдийн засгийн хөгжил, аж үйлдвэрийн сайд Наталья Гершуны хэлснээр Монгол Улс бол Эрхүү мужийн олон жилийн түншүүдийн нэг. Уламжлал ёсоор бол бүс нутгийн худалдааны эргэлтийн 98 орчим хувийг Эрхүүгийн түүхий эд үйлдвэрлэгчид хөрш орны зах зээлд нийлүүлдэг экспортоор хангадаг. 2021 онд Эрхүү мужаас Монгол Улстай хийсэн худалдааны эргэлт бараг 85 сая доллар болж, 2020 онтой харьцуулахад 32 хувиар өссөн байна.
Эх сурвалж: НИА "Байкал"