Оросын Холбооны Улсаас Монгол Улсад Суугаа Элчин сайдын яам
Утас: (+976-11) 32-71-91, (+976-11) 31-28-51
/
20 ноября / 2023

ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровын «Russia Today» телевизэд өгсөн ярилцлагаас

ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровын «Russia Today» телевизэд өгсөн ярилцлагаас:

“Евроази тив, ялангуяа Евроазийн тивийн Азийн хэсэг дэлхийн эдийн засгийн зүтгүүр болж байна. Евроазийн интеграцийн байгууллагууд нь өөр хоорондоо нягт харилцаа холбоо тогтоож, амжилттай хөгжүүлж байна. Тухайлбал, Евроазийн эдийн засгийн холбоо ШХАБ-тай, ЕАЭЗХ болон ШХАБ АСЕАН-тай.

Евроазийн эдийн засгийн холбоо БНХАУ-тай хөгжлийн төлөвлөгөөгөө “Бүс ба зам” санаачилгатай харилцан уялдуулах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурлаа.

Өнөөдрийн хямрал дэгдэхээс олон жилийн өмнө ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин хамтын ажиллагааны жам ёсны үйл явцыг хөхиүлэн дэмжих, зохиомлоор элдэв хугацаа, зорилго тавихгүй байхыг санал болгосон. Улс орнууд нэг нэгэнтэйгээ харилцан ярилцаж, харьцангуй давуу талаа ашиглаж, мөн сайн дурын үндсэн дээр бүх талд ашигтай ямар хөдөлмөрийн хуваарилалтыг зохион байгуулж болохыг ойлголцог хэмээсэн. Тэрээр үүнийг Евроазийн Их түншлэл гэж нэрлэхийг санал болгосон” гэжээ.