Элчин сайд
ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД
ЕВСИКОВ Алексей Николаевич
ЕВСИКОВ Алексей Николаевич 1961 онд төрсөн.
1984 онд ЗХУ-ын Гадаад хэргийн яамны Москвагийн Олон Улсын Харилцааны Дээд Сургуулийг төгссөн.
Дипломат албыг 1984 оноос хашиж байгаа.
ЗХУ, Оросын Холбооны Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсад суугаа Элчин сайдын яаманд ажиллаж байсан (1987 – 1993, 1996 – 2000, 2004 – 2010).
2015 – 2019 – Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Шанхай хот дахь Ерөнхий консул.
2019 – 2023 – Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд.
2023 оны 4-р сараас – Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд.
Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд дипломат цолтой.
Хятад, англи хэлтэй.
Эхнэр, 4 хүүхэдтэй.