САНАМЖ БИЧИГ
Оросын Холбооны Улсад зорчих виз авах иргэдэд

САНАМЖ 1.  Ерөнхий мэдээлэл.

Оросын өрдийн визийг 90 өдөр хүртэл, аялал жуучлалын визийг 30 өдөр хүртэл хугацаатай, олон удаагийнхыг 6 сар юмуу 1 жилийн хугацаатай олгоно. Дамжин өнгөрөх визийн хүчинтэй байх хугацаа 10 хоногоос илүү, харин нисэх онгоцоор явж байгаа бол 3 хүртэл хоногоос илүү байж болохгүй.

Виз гаргах хугацаа - ажлын 7 хүртэл өдөр (хандсан өдрийг тооцохгүйгээр) байна. Гурав дахь орнуудын иргэдийн хувьд ажлын 2-20 хүртэл өдөр байна.

АНХААРУУЛАХ НЬ:

Виз олгохоос татгалзсан шалтгааныг дипломатч тайлбарлах албагүй.

Консулын үйлчилгээний төлбөрт авсан мөнгийг буцааж олгохгүй.

Төлбөр хийсэн бичгийг үзүүлснээр виз болон паспортаа авна.

2.0росын виз авахыг хүсч байгаа иргэн дараахи баримт бичгийг бүрдүүлэх ёстой:

Үндэсний гадаад паспорт. Тухайн иргэн 18 хүртлэх насны хүүхдүүдтэйгээ хамт явбал, хүүхэд өөрийн паспорттай байх, эсвэл эцэг, эхийнхээ нэгнийх нь паспортад бичүүлэх юмуу эцэг, эхийн паспортад хавсаргасан өөрийн хавсралттай байх ёстой. 14 нас хүрээгүй иргэд итгэмжлэгдсэн хүний хамтаар л явна, ингэхдээ эцэг, эх хоёрын итгэмжлэлийг Оросын Элчин сайдын яамны консулын хэлтсээр (3 дугаар давхар, өрөө №6) баталгаажуулна, 14-өөс 18 хүртлэх насны иргэд Элчин сайдын яамны консулын хэлтсээр баталгаажуулсан эцэг, эхийн зөвшөөрөлтэй бол ганцаараа явж болно.

Паспортын хүчинтэй байх хугацаа нь Оросын Холбооны Улсаас буцах өдрийг хүртэл 6 сараас багагүй байх ёстой. Яаралтай эмчлүүлэх, эсвэл хүндээр өвчилсөн болон ойрын садан төрлийн хүн нь нас барснаас болоод Оросын виз авах шаардлага гарвал паспортын хүчинтэй хугацаа нь визийн хугацаа дуусах хугацаанаас наана дуусах ёсгүй. Суралцах юмуу ажлын виз олгох тохиолдолд паспортын хүчинтэй байх хугацаа нь визийн хугацаа эхлэснээс хойш 1,5 жилээс наана дуусах ёсгүй.

Паспортад 2-оос цөөнгүй цэвэр хуудас байх ёстой.

4х5-ын хэмжээний гэрэл зураг. Малгай өмссөн болон хамгаалалтын (хар өнгийн) шил зүүж авахуулсан иргэдийн гэрэл зургийг хүлээж авахгүй.

Визийн анкет (1 хувь). Дутуу юмуу буруу бичсэн байвал, дипломатч баримт бичгийг буцаах эрхтэй.

(гурав дахь орнуудын иргэдийн хувьд) эмнэлгийн даатгалын баримт бичиг. Ийм баримт бичиг олгосон гадаадын компани Орост түнштэй байх ёстой.

Виз олгоход үндэслэл болгох баримт бичиг.

ВИЗ ОЛГОХОД ҮНДЭСЛЭЛ:

Хөлсний ажил эрхлэхээр явах нэж байгаа бол - бүс нутгийн цагдаагийн байгууллагаас олгосон жинхэнэ эх урилга болон Оросын цагаачлалын албаны улсын болон бүс нутгийн байгууллагаас олгосон хөдөлмөрийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл.

Хувийн хэргээр явах, түүнчилэн ажлаар (арилжааны) явах бол -Оросын цагдаагийн байгууллагаас олгосон жинхэнэ эх урилга.

Холбооны улсын байгууллагын урилгаар явах бол Оросын ГХЯ-ны консулын газар юмуу Оросын ГЯЯ-ны бүс нутгийн төлөөлөгчийн газраас олгосон урилга.

Суралцахаар явах бол - бүс нутгийн цагдаагийн байгууллагаас олгосон Оросын сургуулийн урилга. Төрийн сангийн шугамаар суралцахаар явж байгаа хүмүүсийн хувьд Оросын Боловсролын яамны урилга. 3 сараас дээш хугацаагаар явж байгаа хүмүүсийн хувьд Хүний дархлал хомсдлын вирус болон арьс өнгөний элдэв өвчний халдваргүй болох тухай сертификаттай байх шаардлагатай.

Хөлсний ажил эрхлэхээр явах гэж байгаа бол - бүс нутгийн цагдаагийн байгууллагаас олгосон жинхэнэ эх урилга болон Оросын цагаачлалын албаны улсын болон бүс нутгийн байгууллагаас олгосон хөдөлмөрийн үйл ажиллагаа эрхлэхийг зөвшөөрсөн зөвшөөрлийн баримт бичиг. 3 сараас дээш хугацаагаар явах бол Хүний дархлал хомсдлын вирус болон арьс өнгөний элдэв өвчний халдваргүй болох тухай сертификаттай байх шаардлагатай.

Аялал жуулчлалаар явах гэж байгаа бол - аялал жуулчлалын ваучер болон Оросын ГХЯ-ны Консулын газарт бүртгэгдсэн оросын аялал жуулчлалын пүүсийн гадаадын жуулчин хүлээн авах тухай нотлох баримт бичиг (стандартын).

Дамжин өнгөрөх бол - виз юмуу очих оронд орохыг нотлосон өөр албан ёсны баримт бичиг;

- бусад баримт бичиг: зорчих тасалбар (тасалбар авах боломжгүй тохиолдолд очих газар хүрэхээс өмнө байр захиалсан тухай баримт бичиг).

Тайлбар:

24 цагаас наана олон улсын нисэх буудалд ирж, нисэх онгоцоор Оросын нутгаар дамжин өнгөрөхдөө зорчих тасалбартай бол виз шаардагдахгуй. Харин нисэх буудлаа соливол виз авах шаардлагатай.