ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ
БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД

АЗИЗОВ Искандер Кубарович

1956 оны 5 дугаар сарын 29-н өдөр Москва хотод төрсөн.

1978 онд «Олон улсын харилцааны мэргэжилтэн» мэргэжлээр Москвагийн олон улсын харилцааны улсын их сургууль төгссөн. Хятад судлалын мэргэжилтэн.

1978 - 1982 – ЗСБНХУ-аас Сингапур Улсад суугаа Элчин сайдын яамны ахлах референт;

1982 - 1985 – ЗСБНХУ-ын Гадаад хэргийн яамны Зүүн-Өмнөд Азийн хэлтэсийн атташе;

1985 - 1989 – ЗСБНХУ-аас Малайзи Улсад суугаа ЭСЯ-ны гуравдугаар нарийн бичгийн дарга;

1989 - 1992 – ЗСБНХУ-ын ГХЯ-ны Зүүн-Өмнөд Ази, Номхон далайн орнуудын газрын хоёрдугаар, нэгдүгээр нарийн бичгийн дарга;

1993 - 1997 – Оросын Холбооны Улсаас Малайзи Улсад суугаа нэгдүгээр нарийн бичгийн дарга, зөвлөх;

1998 - 2001 – ОХУ-ын ГХЯ-ны ахлах зөвлөх, Азийн нэгдүгээр газрын хэлтэсийн дарга;

2001 - 2006 – Оросын Холбооны Улсаас Америкийн Нэгдсэн Улсад суугаа ЭСЯ-ны зөвлөх;

2007 - 2013 – ОХУ-ын ГХЯ-ны Азийн нэгдүгээр газрын орлогч захирал,

2013 оны 09-р сарын 23-нд ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдов

Гэр бүлтэй.

Англи, Хятад хэлтэй.

2016 оны 7-р сарын 8-нд Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Онц бөгөөд Бүрэн эрхт Элчийн цол олгов.