Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизовыг Төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор шагналаа - Мэдээ
Back
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизовыг Төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор шагналаа
ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд И.К.Азизов Орос, Монголын уламжлалт найрсаг, сайн хөршийн хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр хийсэн ажлыг нь өндрөөр үнэлсэнд тус улсын Ерөнхийлөгч, Засгийн газар, Гадаад хэргийн яаманд талархаж байна. Улаанбаатар дахь ОХУ-ын Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн дээд шагнал хүртсэнд баяр хүргэж, сайн сайхан ерөөл дэвшүүлсэн Орос, Монгол хоёр улсын ард иргэдэд чин сэтгэлээсээ талархаж буйгаа илэрхийлэе.