Улаанбаатар хотын Соёлын Төв Өргөөнд «Монгол-Оросын найрамдал, хамтын ажиллагааны өдрүүдийн» хаалтын ажиллагаа боллоо - Мэдээ
Улаанбаатар хотын Соёлын Төв Өргөөнд «Монгол-Оросын найрамдал, хамтын ажиллагааны өдрүүдийн» хаалтын ажиллагаа боллоо
2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Улаанбаатар хотын Соёлын Төв Өргөөнд (СТӨ) Монгол дахь Оросын Холбооны Улсын Элчин сайдын яам, Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан соёлын төв, Найрамдлын нийгэмлэгүүдийн Монголын холбоо, Монгол-Оросын найрамдлын нийгэмлэг болон Монгол-Оросын хамтарсан сургуулиас Монгол-Оросын хувь нийлүүлсэн «Улаанбаатар төмөр зам» нийгэмлэг буюу бусад хамтрагч, түншүүдийн туслалцаа, дэмжлэгтэйгээр зохион байгуулсан «Монгол-Оросын найрамдал, хамтын ажиллагааны өдрүүдийн» хаалтын ажиллагаа боллоо.
СТӨ-ний үүдний танхимд «Монгол-Оросын найрамдал, хамтын ажиллагааны өдрүүдийн» хүрээнд зохион байгуулсан үндсэн арга хэмжээнүүдийн тухай өгүүлсэн фото зургийн үзэсгэлэн нээгдсэн байв.
Хүрэлцэн ирсэн зочид гийчдийг Оросын Холбооны Улсын Монгол дахь Хэргийг түр хамаарагч Р.Р.Ракшаев, Найрамдлын нийгэмлэгүүдийн Монголын эвлэлийн тэргүүн, Монгол-Оросын найрамдлын нийгэмлэгийн Ерөнхийлөгч, Монгол Улсын Баатар, ЗХУ-ын Баатар, сансрын нисэгч Ж.Гуррагчаа, «Россотрудничество» агентлагийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дэд тэргүүн Т.Ч.Будаева нар мэндчилэн угтаж байлаа.
Монголын ерөнхий боловсролын дунд сургуулиудын төгсөх ангийн сурагчдын дунд зарлан явуулсан Орос хэлний олимпиадын ялагчид нь Оросын Холбооны Улсын Засгийн газрын тэтгэлгээр 2018-2019 оны хичээлийн жилд Оросын их, дээд сургуулиудад үнэ төлбөргүй суралцах эрх авсан ба тэдний эрхийн бичгийг ёслол төгөлдөр гардуулав.
Монгол, Оросын соёлын нэрт зүтгэлтнүүдийн, Улаанбаатар хотын болон «УБТЗ» ХНН-ийн дуу бүжгийн хамтлагийн жүжигчдийн, мөн Монгол-Оросын хамтарсан сургуулиийн болон «Эрдмийн Ундраа» цогцолбор сургуулийн сурагчдын яруу сайхан тоглолт ёслолын ажиллагааг дүүргэв.