«Оросын төмөр замууд» Нээлттэй хувьцаат нийгэмлэгийн Ерөнхий захирал бөгөөд Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга О.В.Белозёров Монголд айлчлав. - Мэдээ
«Оросын төмөр замууд» Нээлттэй хувьцаат нийгэмлэгийн Ерөнхий захирал бөгөөд Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга О.В.Белозёров Монголд айлчлав.
«Оросын төмөр замууд» Нээлттэй хувьцаат нийгэмлэгийн Ерөнхий захирал бөгөөд Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга О.В.Белозёров Монголд айлчлав.
2018 оны 2 дугаар сарын 2-нд Улаанбаатар хотноо Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга болон «Оросын төмөр замууд» Нээлттэй хувьцаат нийгэмлэгийн Ерөнхий захирал бөгөөд Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга О.В.Белозёров нар төмөр замын салбар дахь Монгол-Оросын хамтын ажиллагааны тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцлээ.
Уулзалтын үеэр О.В.Белозёров УБТЗ Хувьцаат нээлттэй нийгэмлэгийн 2017 оны үйл ажиллагааны ололт амжилтын талаар онцлон дурдав. Тухайлбал, Монголын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх тээвэр 2,7 удаа дахин ихэсч, хөдөлмөрийн бүтээмж 20 хувиар өсчээ.
Өсөн нэмэгдэж буй ачаа тээврийг амжилттай тээвэрлэхийн тулд УЬТЗ-ын дэд бүтцийг хэрхэн хөгжүүлэх гэж буй талаар «ОТЗ» НХН-ийн тэргүүн Монгол Улсын Ерөнхийлөгчид тодорхой ярьж өгөв. 2018 онд замын их засварын ажлыг хоёр дахин нэмэгдүүлж, ачаа тээвэрлэлтийн удирдлагын тогтолцоог шинэчлэж дуусгаснаар ачаа эргэлт 20 хувиар нэмэгдэнэ гэж тооцоолж байгаа юм байна.
Төмөр замын дэд бүтцийн хөгжлийн талаар ярихдаа О.В.Белозёров Монгол Улсын төмөр замын Төв коридор болох Улаан-Үүд – Наушки – Сүхбаатар – Улаанбаатар – Замын-Үүд – Эрээний чиглэлийг Монгол – Орос – Хятадын эдийн засгийн коридор хөгжүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх үндсэн чиглэл хэмээн нэрлэсэн.
Түүнчлэн О.В.Белозёров нь төмөр замын салбар дахь Монгол-Оросын хамтын ажиллагааг хөгжүүлэх хэтийн асуудлуудыг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гансүх нартай биечлэн уулзахдаа ярилцлаа.
Монголын ачааг «ОТЗ» НХН-ийн дэд бүтцийн тусламжтайгаар Алс Дорнодын чиглэлд тээвэрлэх сонирхолтой байгаагаа талууд цохон тэмдэглэсэн ба Монгол Улсын төмөр замын дэд бүтцийн хөгжлийн хэтийн төлөвийн, тэр дотроо төрийн санхүүжилтийн дэмжлэгтэйгээр хэрхэн урагшлуулж болох тухай асуудлуудыг хэлэлцэв хэмээн «ОТЗ» НХН-ийн хэвлэл мэдээллийн албанаас мэдээлж байна.