2018 оны 3-р сарын 16-17-нд Улаанбаатар хотноо болж буй III Үндэсний боловсролын үйлчилгээний «ОХУ-ын Боловсролын үзэсгэлэн 2018» жил бүрийн танилцуулгат үзэсгэлэнгийн хүрээнд ОХУ-ын их, дээд сургуулиуд болон тэдний Монгол түншүүдийн төлөөлөгчдийн хүсэлтээр «Боловсролын хөгжил дэх орчин үеийн чиг хандлага» олон улсын шинжлэх ухаан, практикийн бага хурал болж өнгөрлөө. - Мэдээ
2018 оны 3-р сарын 16-17-нд Улаанбаатар хотноо болж буй III Үндэсний боловсролын үйлчилгээний «ОХУ-ын Боловсролын үзэсгэлэн 2018» жил бүрийн танилцуулгат үзэсгэлэнгийн хүрээнд ОХУ-ын их, дээд сургуулиуд болон тэдний Монгол түншүүдийн төлөөлөгчдийн хүсэлтээр «Боловсролын хөгжил дэх орчин үеийн чиг хандлага» олон улсын шинжлэх ухаан, практикийн бага хурал болж өнгөрлөө.

Монгол Улсын Гадаад харилцааны яамны хурлын танхимд болсон нэгдсэн хуралдааны үеэр «Россотрудничество» агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын тэргүүн, ОШУСТ-ийн захирал Е.Г.Михайлов болон Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг нар үг хэлэв.
Эрдэм шинжилгээний бага хуралд өөрийн биеэр болон онлайнаар ОХУ-ын буюу Монгол Улсын 31 их, дээд сургууль, шинжлэх ухааны хүрээлэнгүүдийн төлөөлөгчид оролцлоо. Оролцогчид дэлхийн боловсролын салбарт Оросын боловсролыг интеграцчилах асуудал болон хилийн чанадад орос хэлийг дэлгэрүүлэхэд тулгарч буй бэрхшээлүүдийн талаар илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэв. Хэлэлцүүлгийн явцад Монголд Оросын боловсролын технологийг хөгжүүлэх орчин үеийн механизмуудыг санал болгожээ.
3-р сарын 17-нд эрдэм шинжилгээний бага хурал нь Монгол Улсын Боловсролын яамны дэргэдэх Монгол-Оросын хамтарсан сургуулийн байранд салбар хурлуудаар үргэлжилсэн ба хурлын үеэр танилцуулсан бүх илтгэлүүдийг товхимол болгон хэвлүүлэх юм байна.