Back

Монгол Улсын Ерөнхийлөгч Михаил Лифшицийг "Алтан гадас" одонгоор шагналаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга "Ротек" ХН, "Уралын турбины үйлдвэр" ХН-ийн ТУЗ-ийн дарга М.В.Лифшицийг "Алтан гадас" одонгоор шагналаа.

Уг одонг Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Даваа гардуулав. Шагнал гардуулах ёслол 3-р сарын 30-нд Москва дахь Монгол Улсын Элчин сайдын яаманд боллоо.

2021 оны 1-р сард цар тахлын хүнд нөхцөлд Оросын машин үйлдвэрлэгчид Монгол Улсын эрчим хүчний системийн сүүлийн 30 жилийн хамгийн том шинэчлэлийг хугацаанд нь хийж, тус улсын томоохон цахилгаан станц болох Улаанбаатар хотын ДЦС-4-ийн эрчим хүчний дөрвөн генераторыг ашиглалтад оруулав.

Монгол Улсын 120 мянга гаруй өрх, нийгмийн байгууламж, үйлдвэр ирэх 40 жилийн хугацаанд дулаан, цахилгаан эрчим хүчний найдвартай эх үүсвэртэй боллоо. Шинэ генераторууд байгаль орчинд ээлтэй, хэмнэлттэй байна, тухайлбал агаар мандалд ялгарах хорт хийн хэмжээ 10% -иар, нүүрс түлшний хэрэглээ жилд 200 гаруй мянган тонноор буурав.