Back

Оросын Холбооны УлсаасМонгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизовын Оросын өдрийн мэндчилгээ

Эрхэм хүндэт элгэн садан, эх орон нэгтнүүд болон монгол найзууд аа!

6-р сарын 12-нд бид Оросын өдөр хэмээх төрийн баярыг тэмдэглэдэг ба энэхүү тэмдэглэлт өдөр нь олон үндэстэн ястан, шашин шүтлэгтэй холбооны улсын маань эв нэгдлийг бэлгэдсэн, иргэн бүрийн маань эх орныхоо хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулах гэсэн хүслийг агуулсан өдөр билээ.

Монгол Улсад ажиллаж, амьдарч буй эх орон, элэг нэгтнүүддээ Оросын өдрийн баярын мэндийг хүргэе. Та бүхний иргэний идэвхтэй байр суурь тань Монголын ард түмэнтэй найрсаг дотно, сайн хөршийн харилцаа бэхжүүлэхэд маш чухал юм шүү.

Та бүхэнд эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе! Эх орон маань мандан бадартугай!

 

Видео шууд үзэх