Back

Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов "Орос-Монголын дипломат харилцааны хөгжил - 100 жил: Өнгөрсөн, одоо, ирээдүй" сэдэвт бага хурлын оролцогчдод хандав

6-р сарын 3-нд МУИС-аас зохион байгуулсан "Орос-Монголын дипломат харилцааны хөгжил - 100 жил: Өнгөрсөн, одоо, ирээдүй" сэдэвт бага хурал болов. Уг арга хэмжээнд ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов, Монгол Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар, МУИС-ийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн захирал, профессор С.Баттулга, Москвагийн олон улсын харилцааны их сургуулийн Олон улсын харилцааны орон зайн дүн шинжилгээний төвийн захирал И.Ю.Окунев, Орос-Монголын харилцааны судлаач эрдэмтэн, профессорууд оролцов. Бага хурлаар дипломат харилцааны түүх, гадаад бодлогын уялдаа холбоо, бүс нутгийн харилцаа, хүмүүнлэгийн орон зайг хамтарч бүрдүүлэх зэрэг асуудлуудыг хэлэлцүүлэв.

Элчин сайд И.К.Азизов хэлсэн үгэндээ Орос, Монгол хоёр улсын хамтын ажиллагаа бүхий л салбарт иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд хөгжиж байгаагаар онцлог юм гэж тэмдэглэв. Тэрээр бага хурлын оролцогчдод хандан, эрдэм шинжилгээний ажилд нь амжилт хүслээ.