Монголын талын санаачилгаар Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай утсаар ярив - Мэдээ
Back
Монголын талын санаачилгаар Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай утсаар ярив
Хоёр улс энэ жил дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тэмдэглэж байгаатай холбогдуулан төрийн тэргүүн нар Орос, Монголын хамтын ажиллагааны тулгамдсан асуудлыг хэлэлцэв. Сүүлийн жилүүдэд хоёр орны уламжлалт найрсаг харилцаа амжилттай хөгжиж, иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд хүрснийг онцоллоо.
Коронавирусын халдварын тархалттай тэмцэх, тэр дундаа Оросын вакциныг Монгол Улсад нийлүүлэх талаарх хамтын ажиллагааг бэхжүүлэхэд онцгой анхаарал хандуулсан.