Back

ОХУ-ын Ерөнхийлөгч Б.Н.Ельцины нэрэмжит Ерөнхийлөгчийн номын сангийн цахим уншлагын танхим нээгдлээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч Б.Н.Ельцины нэрэмжит Ерөнхийлөгчийн номын сангийн цахим уншлагын танхим нээгдлээ. 2018 оны 1 дүгээр сарын 20-нд Монгол-Оросын найрамдал, хамтын ажиллагааны тухай гэрээ байгуулагдсаны 25 жилийн ойн арга хэмжээний хүрээнд Монгол Улсын Эрдмийн их сургууль (МУЭИС) дэргэд Б.Н.Ельцины нэрэмжит Ерөнхийлөгчийн номын сангийн мэдээлэл, мэдлэгийн нөөцөд алсын зайнаас хандах цахим уншлагын танхим нээгдлээ.

Нээлтйин үйл ажиллагааны үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, МУЭИС-ийн захирал Ч.Зэгиймаа, Б.Н.Ельцины нэрэмжит Ерөнхийлөгчийн номын сангийн гадаад харилцааны асуудал эрхэлсэн захирал А.А.Воробьев, «ЦенртИнформ» ХН-ийн Ерөнхий захирал В.Н.Богданов нар хүрэлцэн ирсэн олон нийтийг мэндчилэн үг хэллээ. Түүнчлэн уг арга хэмжээнд Монгол Улс дахь ОХУ-ын Элчин сайдын яамны болон Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төвийн төлөөлөгчид оролцжээ.

МУЭИС-д мөн Санкт-Петербург хотын фото зурагчдын «XIX зууны Монгол орон» буюу «Санкт-Петербург хотын амьдрал» гэрэл зургийн үзэсгэлэн болон баярын тоглолт болов.