"Сансрын баатрууд ба залуучууд" цахим уулзалт - Мэдээ
"Сансрын баатрууд ба залуучууд" цахим уулзалт
4-р сарын 12-ны өдөр буюу дэлхийн анхны хүн Юрий Гагарин сансарт ниссэний 60 жилийн ойн өдөр "Сансрын баатрууд ба залуучууд" цахим арга хэмжээ боллоо. Энэхүү уулзалтыг Монгол Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатарын санаачилгаар зохион байгуулав. Цахим арга хэмжээнд ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд И.К.Азизов, ЭСЯ-ны зөвлөх, Улаанбаатар дахь Русский дом-ын захирал А.Р.Базархандаев, ЗХУ-ын нисэгч, сансрын нисгэгч, ЗХУ-ын хошой баатар В.А.Жанибеков, Монгол Улсын анхны сансрын нисгэгч Ж.Гүррагчаа нар оролцов.
Элчин сайд үзэгчдэд хандаж үг хэлэхдээ Хүн анх удаа сансарт ниссэн олон улсын өдрийн мэндийг дэвшүүлж, сансарт тэмүүлсэн их зорилго тавьж ажиллахыг хүсэв.
Энэхүү арга хэмжээ Монголын үзэгчдээс өндөр үнэлгээ авсан бөгөөд үзэгчид тус уулзалтад идэвхтэй оролцож зочдоос сонирхолтой олон асуулт асуув.