«Хамтдаа 100 жил» найрамдлын цахим буухиа. Улаанбаатар - Алтайн хязгаар - Мэдээ
Back
«Хамтдаа 100 жил» найрамдлын цахим буухиа. Улаанбаатар - Алтайн хязгаар
4-р сарын 12-ны өдөр буюу дэлхийн түүхэнд хүн анх удаа сансарт ниссэний 60 жилийн ойн өдрийг тохиолдуулан «Хамтдаа 100 жил» найрамдлын буухианы хүрээн дэх цахим уулзалт боллоо. Энэ удаа ОХУ-ын Алтайн хязгаар Монгол улстай холбогдов. ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд И.К.Азизов оролцогчдод хандаж мэндчилгээ дэвшүүлэв. Тэрээр хэлсэн үгэндээ Алтайн хязгаарыг Орос, Монголын хамтын ажиллагааны чухал хэсэг юм гэдгийг онцлоод буухианы хүрээн дэх энэхүү уулзалт бүс нутгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд тус дөхөм болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.