Back

Зөвлөлт-Монголын хамтарсан сансрын нислэгийн 40 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулсан "Хүн - Дэлхий - Сансар огторгуй" үзэсгэлэнгийн нээлтийн тухай

3-р сарын 22-ны өдөр Улаанбаатар дахь «Русский дом»-д Зөвлөлт-Монголын хамтарсан сансрын нислэгийн 40 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулсан "Хүн - Дэлхий - Сансар огторгуй" үзэсгэлэнгийн нээлт боллоо. Ёслолд Оросын талаас уг ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов, Цэргийн болон цэрэг-агаарын атташе П.Г.Анисов, ЭСЯ-ны зөвлөх, Россотрудничество дахь Монгол дахь төлөөлөгчийн газрын захирал А.Р.Базархандаев, Монголын талаас Шадар сайд С.Амарсайхан, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн, БШУ-ны сайд Л.Энх-Амгалан, Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, МАН-ын Ерөнхийн нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, Монгол Улсын Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр, Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч Д Рэгдэл.

Элчин сайд И.К.Азизов Монгол Улсын ард түмэнд хамтарсан нислэгийн түүхт ойн баярын мэнд хүргэж, Монгол Улсын анхны сансрын нисгэгч Ж.Гүррагчааг Монгол Улсын төрийн дээд шагнал болох «Чингис хаан» одон, Оросын төрийн шагнал болох «Александр Невскийн» одон тус тус хүртсэнд баяр хүргэв.