Back

ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарын ажлын ээлжит уулзалтын талаар

4-р сарын 26-ны өдөр Монголын талын санаачилгаар ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарын ажлын ээлжит уулзалт боллоо.

Ярианы үеэр талууд ОХУ, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээний хамтарсан хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцын талаар санал солилцов. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ чухал ойг тохиолдуулан хоёр улс хоорондын дээд, өндөр түвшний айлчлал зохион байгуулах нь чухал гэж онцлов. Уг айлчлалын талаарх урьдчилсан төлөвлөгөөг ГХЯ=ны сайд нарын түвшинд боловсруулж хэлэлцүүлэх нь зүйтэй гэж Элчин сайд хэлэв. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын тэргүүн Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцгийг ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровын урилгаар ОХУ-д айлчлах сонирхолтой гэдгийг нотлов.

Монгол Улсын Ерөнхий сайд вакцинжуулалтын явцын талаар дэлгэрэнгүй танилцуулж, мөн вакцины нийлүүлэлтийг зохион байгуулах засгийн газраас цаашид авч хэрэгжүүлэх төлөвлөгөөний талаар Элчин сайдад танилцуулав. Элчин сайд ОХУ-ын талаас Монголын түншүүдтэй байгуулсан нийт 1 сая хос тунг нийлүүлэх хоёр гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлэхэд Оросын тал бэлэн гэдгийг нотлов. Мөн Оросын талаас нийлүүлэлт хийх хуваарийг ойрын хугацаанд танилцуулна гэсэн хамгийн шинэ мэдээллийг дуулгав.

Л.Оюун-Эрдэнэ дипломат харилцаа тогтоосны ойн жилд биечлэн болон цахим хэлбэрийн уулзалт зохион байгуулах замаар бүх салбар дахь Орос-Монголын хамтын ажиллагааг эрчимжүүлэх шаардлагатай байгааг цохон тэмдэглэв.