Back

Монгол Улсад суугаа Оросын Холбооны Улсын Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов, Монгол Улсын Сангийн сайд Б.Жавхлан нарын уулзалтын талаар

2021 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Монгол Улсад суугаа Оросын Холбооны Улсын Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов, Монгол Улсын Сангийн сайд Б.Жавхлан нарын уулзалт болов.

Талууд оросын «Спутник V» вакциныг Монгол Улсад хоёр талаас тохиролцсон хэмжээгээр буюу арилжааны шугамаар 1 сая тун, хүмүүнлэгийн тусламжаар 300 мянган тунг монгол түншүүдийн хүссэн хугацаанд нийлүүлэх асуудлыг анхаарч ярилцав. Монгол Улсын Засгийн газар тус вакциныг ойрын хэдэн сар үе шаттайгаар авахад сонирхолтой гэдгийг Сангийн сайд нотоллоо. Элчин сайд энэ оны 3 дугаар сарын 17-ны өдөр болсон Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Орос, Монголын Засгийн газар хоорондын комиссын дарга нарын уулзалтын хүрээн дэх Оросын Холбооны Улсын Засгийн газрын орлогч дарга В.В.Абрамченко, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан нарын яриа, энэ оны 3 дугаар сарын 26-ны өдөр мөн сэдвээр болсон Оросын шууд хөрөнгө оруулалтын сангийн ерөнхий захирлын орлогч А.А.Браверман оролцсон Оросын Холбооны Улсын Аж үйлдвэр, худалдааны нэгдүгээр орлогч сайд С.А.Цыб, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан нарын уулзалтын агуулгад анхаарлаа хандуулав. Оросын эрх мэдэл бүхий байгууллага, компаниуд оросын экспортлогч, монголын импортлогч хоёр компанийн хооронд байгуулсан 1 сая тун авах тухай гэрээ, оросын ард иргэдийг эхний ээлжинд вакцинжуулах тухай Орос Улсын эрх баригчдын өгсөн үүрэг даалгавар, Монгол Улсаас түрүүлж бусад улс орнуудын байршуулсан «Спутник V» вакцины захиалгыг харгалзан Монголын талын хүсэлтийг боловсруулж байна. Оросын тал вакцины нийлүүлэх хуваарийг энэ оны 4 дүгээр сарын эхэнд гаргаж гэрээний хүрээн дэх вакцины эхний нийлүүлэлт хийх хугацааг Монголын талд өгөхийг Оросын тал амласан гэж Элчин сайд онцлон тэмдэглэлээ.

Түүнчлэн Элчин сайд, Сангийн сайд нар Орос, Монголын зээлийн хамтын ажиллагааны техникийн тодорхой асуудлыг авч хэлэлцэв. Уулзалт халуун дулаан, найрсаг уур амьсгалд болов.