ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов, Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар нарын уулзалтын талаар - Мэдээ
Back
ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов, Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар нарын уулзалтын талаар
4-р сарын 22-ны өдөр ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов, Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар нарын уулзалт болов. Уулзалтын эхэнд төрсөн өдрийг тохиолдуулан баяр хүргэсэн захидал ирүүлсэнд талархал илэрхийлсэн ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенкогийн илгээлтийг Элчин сайд УИХ-ын даргад гардуулав. Талууд Оросын «Спутник-V» вакциныг Монгол Улсад нийлүүлэх, Оросоос Хятад руу Монгол Улсын нутгаар дамжих хийн хоолойг барих, Орос Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны арга хэмжээ ойн жилийн хүрээнд зохион байгуулах зэрэг сэдвээр ярилцав. Уулзалт халуун дулаан уур амьсгалд болов.