Монголд Оросын дипломатчдын мэргэжлийн баярыг тэмдэглэв - Мэдээ
Монголд Оросын дипломатчдын мэргэжлийн баярыг тэмдэглэв
Оросын дипломатчдын мэргэжлийн баярт зориулан хэд хэдэн арга хэмжээ зохион байгууллаа. Үүнд:
Элчин сайдын яам болон Монгол Улсын Гадаад харилцааны яамны үүдний танхимд Орос Улсад дипломат алба хэрхэн үүсч хөгжсөн тухай «Оросын дипломат албаны анхны алхмууд, 1917-1922 он» хэмээх үзэсгэлэн гарав.
Хоёрдугаар сарын 6-нд ОХУ-ын ЭСЯ-ны албан хаагчид Яамны дэргэдэх дунд сургуулийн 9-10 дугаар ангийн сурагчидтай уулзаж, «Гадаад харилцааны мэргэжлийн тухай» лекц уншиж, энэ өдрийн хэрхэн тэмдэглэх болсон үүх түүхээс хуваалцан, мэргэжлийн онцлог болон дипломатч хүнд тавигдах шаардлагуудын талаар ярьж өгөв.
Хоёрдугаар сарын 9-нд Монголын хэвлэл мэдээллийн тэргүүлэгч хэрэгслүүдийн хуудаснаа, тэр дотроо «Өдрийн сонин», «Өнөөдөр», «Үндэсний шуудан», орос хэлнээ хэвлэгдэн гардаг «Новости Монголии» болон ikon.mn мэдээллийн сайтнаа ОХУ-ын ЭСЯ-ны нэгдүгээр нарийн бичгийн дарга Лиштованный Евгений Ивановичийн бичсэн өгүүлэл хэвлэгдэн гарлаа. Уг өгүүлэлд Оросын дипломат албаны олон улсын бөгөөд бүс нутгийн түвшинд гаргасан ололт амжилтын болон үндсэн чиглэлүүдийн талаар товч дурджээ.
Хоёрдугаар сарын 10-нд ЭСЯ-ны номын санд уран зохиолын сэдэвчилсэн үдэшлэг болов.
Түүнчлэн ОХУ-ын ЭСЯ-ны ажилтан, албан хаагчдын дунд мэргэжлийнх нь баярт зориулан агаарын болон ширээний теннис, билльярдын тэмцээн явуулжээ.