ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров болон Монгол Улсын Гадаад хэргийн сайд Б.Батцэцэг нарын яриа хэлэлцээний талаар - Мэдээ
ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров болон Монгол Улсын Гадаад хэргийн сайд Б.Батцэцэг нарын яриа хэлэлцээний талаар
Энэ оны 6-р сарын 1-ний өдөр Москва хотноо ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров тус улсад айлчилж буй Монгол Улсын Гадаад хэргийн сайд Б.Батцэцэгийг хүлээн авч уулзлаа.
Сайд нар хоёр талын сонирхож буй асуудлуудыг, түүний дотор худалдаа, эдийн засаг, тээвэр, дэд бүтэц, эрчим хүчний салбар дахь харилцан ашигтай хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэх, хүмүүнлэг, боловсрол, шинжлэх ухааны салбар дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх тухай өндөр, дээд түвшний хэлэлцээрүүдийн хэрэгжилтийн явцын талаар дэлгэрэнгүй ярилцлаа. Мөн түүнчлэн олон улсын болон бүс нутгийн түвшинд, түүний дотор ЕАЭБ, ШХАБ зэрэг олон улсын байгууллагуудын хүрээнд хамтран ажиллах хэтийн төлөвийг хэлэлцэв.
Айлчлалын хүрээнд Мөн Монгол-Оросын найрамдлын нийгэмлэгийн Ерөнхийлөгч, Зөвлөлт Холбоот Улсын Баатар, Монгол Улсын Баатар, сансрын нисэгч Жүгдэрдэмидийн Гүррагчаад Александр Невскийн одон гардуулах ёслолын ажиллагаа боллоо (тэрээр 1981 оны 3-р сарын 22-30-нд хамтарсан багийн бүрэлдэхүүнд сансарт ниссэн юм).
Уламжлал ёсоор яриа хэлэлцээ найрсаг, халуун дотно уур амьсгалд болж өнгөрөв.