Back

Новосибирск - Улаанбаатар. "100 жилийн турш хамтдаа" найрамдлын цахим буухианы хүрээнд ээлжит уулзалт боллоо

3-р сарын 25-ны өдөр "100 жилийн турш хамтдаа" найрамдлын цахим буухианы хүрээнд ээлжит уулзалт болж, Орос, Монголын төрийн болон нийгмийн зүтгэлтнүүд, засаг дарга нар, ОХУ, Монгол Улсын эрдэм шинжилгээний нийгмийн байгууллагууд, Орос/Зөвлөлтийн их дээд сургуулийн төгсөгчид оролцов. Буухианы энэхүү үе шат Новосибирск, Улаанбаатар хотын хооронд болсон. Дараагийн уулзалтууд Барнаул, Горно-Алтайск, Кызыл, Эрхүү, Чита, Элиста хотуудтай явагдана.

Уг арга хэмжээнд ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд И.К.Азизов оролцов. Тэрбээр тус арга хэмжээний оролцогчдод хандан мэндчилгээ дэвшүүлж, үр дүнтэй харилцан яриаг өрнүүлэх ашигтай холбоо тогтоох, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх, гүнзгийрүүлэх боломжийг хамтран эрэлхийлэх ажилд амжилт хүслээ.