Back

2018 оны 3-р сарын 15-17-нд Улаанбаатар хот дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төвийн (ОШУСТ) байранд III Үндэсний боловсролын үйлчилгээний «ОХУ-ын Боловсролын үзэсгэлэн 2018» жил бүрийн танилцуулгат үзэсгэлэнд болж өнгөрлөө.

2018 оны 3-р сарын 15-17-нд Улаанбаатар хот дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төвийн (ОШУСТ) байранд  III Үндэсний боловсролын үйлчилгээний «ОХУ-ын Боловсролын үзэсгэлэн 2018» жил бүрийн танилцуулгат үзэсгэлэнд болж өнгөрлөө.

Нээлтийн арга хэмжээг «Россотрудничество» агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын тэргүүн, ОШУСТ-ийн захирал Е.Г.Михайлов эхлүүлсэн ба хүрэлцэн ирсэн олныг Монгол Улсын Их Хурлын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа, Монгол Улс дахь ОХУ-ын ЭСЯ-ны Элчин зөвлөх Р.Р.Ракшаев, Монгол Улс дахь ОХУ-ын худалдааны төлөөлөгч М.В.Васильев, Монгол Улсын ШУА-ийн Ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл, ЗХУ-ын Баатар, Монгол Улсын Баатар, Монголын найрамдлын нийгэмлэгүүдийн Ерөнхийлөгч, Монгол-Оросын найрамдлын нийгэмлэгийн тэргүүн, сансрын нисэгч Ж.Гүррагчаа нар мэндчилэв.

Түүнчлэн «Россотрудничество» агентлагийн тэргүүн, хатагтай Э.В.Митрофановагийн мэндчилгээг дамжуулав.

Үзэсгэлэнд оролцож буй ОХУ-ын их, дээд сургуулиудын нэрийн өмнөөс Владивосток хотын ОХУ-ын Эдийн засаг, үйлчилгээний их сургуулийн Сургалт, эрдэм шинжилгээний ажил хариуцсан ректор С.Ю.Голиков үг хэллээ.

Хүндэт зочид үзэсгэлэнгийн танхимуудар орж, Оросын их, дээд сургуулиудын төлөөлөгчидтэй ярилцав. Эхний өдөр уг үзэсгэлэнг 700 гаруй хүн сонирхон үзжээ.