Back

ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Засгийн газрын тэргүүн А.С.Цыденов Монгол Улсад айлчлав

2018 оны 1 дүгээр сарын 17-19-нийн өдрүүдэд ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Засгийн газрын тэргүүн А.С.Цыденов Монгол Улсад айлчлав.

Айлчлалын үеэр тэрбээр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Монгол Улсын Их Хурлын дэд дарга Л.Энх-Амгалан нарт бараалхаж, УИХ дахь Монгол-Оросын парламентын бүлгийн болон Монгол-Буриадын парламентын дэд бүлгийн хэд хэдэн гишүүдтэй уулзав. Талууд бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагааны асуудлуудыг хэлэлцэж, ОХУ-аас эрчим хүчний нийлүүлэлтийг тогтворжуулах, Монголын агаарын болон транзит тээврийн салбар дахь боломжийг бүрэн ашиглах, авто болон төмөр замыг шинэчлэх асуудлуудаар санал солилцлоо.

Түүнчлэн А.С.Цыденов нь Орос, Монголын эдийн засгийн  төрөл бүрийн салбарын 400 гаруй төлөөлөгчид оролцсон «Буриадын хөрөнгө оруулалтын боломжууд» бизнес уулзалтын нээлтийн ажиллагаан дээр үг хэлэв.