Back

ОХУ руу нисэх онгоцоор зорчиж буй зорчигчдод зориулсан мэдээлэл

Эрхэм хүндэт хатагтай ноёд оо!

 

Гадаадын иргэд ОХУ руу нислэг үйлдэж буй агаарын хөлгийн бүхээгт суух үедээ COVID-19-ийн PCR шинжилгээний сөрөг хариуг баталсан англи, орос хэл дээр үйлдсэн эмнэлгийн бичиг баримтыг биедээ авч явах шаардлагатай.

Шинжилгээг ОХУ-ын нутаг дэвсгэрт нэвтрэхээс өмнө хуанлийн гурван хоногоос илүүгүй хугацаанд өгсөн байх ёстой. Англи, орос хэл дээр үйлдсэн эмнэлгийн бичиг баримтыг гаргаж өгөх боломжгүй тохиолдолд эмнэлгийн бичиг баримтыг олгосон байгууллагын харъяалагдах улсын албан ёсны хэл дээр түүний үнэн зөвийг ОХУ-ын консулын албан тушаалтны нотариатаар гэрчилсэн орос орчуулгын хамт үзүүлж болно.

Мөн гадаадын иргэн ОХУ-ын нутаг дэвсгэрт нэвтрэхээс өмнө  «Роспотребнадзор» байгууллагын албан ёсны сайт (https://www.rospotrebnadzor.ru/region/korono_virus/naselenie.php?sphrase_id=2645145) дээр хэв загвар нь тавигдсан ОХУ-ад ирж буй хүний мэдүүлгийг бөглөх ёстой.