Back

2019 оны 8-р сарын 7-ны өдөр Монголын идэвхтнүүд Оросын ой хээрийн түймрийн бүсээс утаа тархсан дүүргүүдийн иргэдэд зориулан 1500 утааны эсрэг маск хандивлав.

2019 оны 8-р сарын 7-ны өдөр Монголын идэвхтнүүд Оросын ой хээрийн түймрийн бүсээс утаа тархсан дүүргүүдийн иргэдэд зориулан 1500 утааны эсрэг маск хандивлав.

«Фэйсбүүк» нийгмийн сүлжээн дэх «Баярлалаа» группт нэгдсэн Монгол Улсын иргэд Сибирийн бүс нутгуудаар гарсан ойн түймрийн улмаас үүссэн таагүй нөхцөл байдалд нааштай хандаж, «Бид нэгэн газар дэлхийтэй» уриан дор 650 мянган төгрөгийн хөрөнгө цуглуулж, Оросын хүүхэд багачуудад зориулан утааны эсрэг 550 маск худалдан авчээ. «МЦЖ» компани бидний аянд нэгдэж, насанд хүрэгчдэд зориулан 1000 маск хандивласан. Тусламжийн барааг Оросын хамгийн ширүүн гал түймэрт өртсөн бүс нутгуудад илгээлээ.