Back

2018 оны 3-р сарын 18-нд Монгол Улс дахь ОХУ-ын Элчин сайдын яамны Төрийн сүлдэт танхимд Улаанбаатар хот дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төвийн (ОШУСТ) байранд 2018 оны 3-р сарын 15-аас 17-ны хооронд зохион байгуулагдах гэж буй III Үндэсний боловсролын үйлчилгээний «ОХУ-ын Боловсролын үзэсгэлэн 2018» жил бүрийн танилцуулгат үзэсгэлэнд зориулагдсан хэвлэлийн бага хурал боллоо.

Хэвлэлийн бага хуралд «Россотрудничество» агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын тэргүүн, ОШУСТ-ийн захирал Е.Г.Михайлов, түүний орлогч Т.Ч.Будаева, ЭСЯ-ны атташе Е.О.Сазонова болон уг үзэсгэлэнд оролцож буй ОХУ-ын их, дээд сургуулиудын төлөөлөгчид оролцжээ.

«2018/2019 оны хичээлийн жилд ОХУ-ын Засгийн Газраас Монгол Улсад нийт 500 тэтгэлэгт хуваарь ирүүлсэн ба энэ нь сүүлийн 25 жилийн хугацаанд олгож буй тэтгэмжийн тоогоороо үнэмлэхүй рекорд болов», хэмээн хэвлэлийн бага хурлыг нээнгээ ОШУСТ-ийн захирал хэллээ. Үзэсгэлэнд ОХУ-ын 16 бүсийн 31 их, дээд сургууль оролцсон ба энэ үзүүлэлт нь мөн өмнөх арга хэмжээнүүдтэй харьцуулахад оролцогчдын тоо ихээхэн өссөнийг харуулна.

Хэвлэлийн бага хурлын үеэр ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр суралцах сонирхолтой Монгол оюутнуудад тавигдах шаардлага болон Оросын их, дээд сургуулиудын сонгон шалгаруулалтын нөхцөл, явцын талаар сэтгүүлчдийн тавьсан асуултуудад хариулав. Их, дээд сургуулиудын төлөөлөгчид нь Монголын телевизийн сувгуудад ярилцлага өгч, элсэлтийн шалгалт, суралцах чиглэл мэргэжил, хичээлийн хөтөлбөр, оюутны дотуур байрны дүрэм журам буюу нөхцөл байдал, оюутнуудын чөлөөт цагаа зөв зохистой зохион байгуулах, гадаадын оюутнуудын стипенди зэрэг ОХУ-д суралцаж буй гадаад оюутнуудын сонирхлыг татах бусад асуултнуудад хариуллаа.