Back

Оросын Холбооны Улсад Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байгаатай холбогдуулан Элчин зөвлөх Р.Р.Ракшаев Монголын олон нийтийн хэвлэл мэдээллийн агентлагуудад зориулан мэдэгдэл хийллээ

Оросын Холбооны Улсад Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байгаатай холбогдуулан 2018 оны 3-р сарын 6-нд Улаанбаатар дахь Оросын Холбооны Улсын Элчин сайдын яамны байранд Элчин зөвлөх Р.Р.Ракшаев Монголын олон нийтийн хэвлэл мэдээллийн агентлагуудад зориулан мэдэгдэл хийллээ.

Тэрбээр сэтгүүлчдэд Орос орны хувьд нэн чухал болох энэхүү арга хэмжээний бэлтгэл ажил, түүнчлэн төрийн тэргүүний сонгуульд оролцож буй нэр дэвшигчдийн тухай, Оросын Холбооны Улсын нутаг дэвсгэр дээр болон хилийн чандад, тэр дотроо Монгол Улсад явагдах сонгуулийн дэг журмын тухай бодит мэдээллийг хүргэв. Тухайлбал, тухайн улсад оршин сууж буй ОХУ-ын иргэд нь энэ оны гуравдугаар сарын 18-ны өдрийн өглөөний 8.00 цагаас оройн 20.00 цаг хүртэл Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотуудад ажиллаж буй сонгуулийн 3 хэсэг дээр хүрэлцэн ирж саналаа өгөх боломжтой юм байна.

Сонгуулийн хорооны тооцоолсноор Монгол Улсын нутаг дэвсгэр дээр одоогийн байдлаар Оросын Холбооны Улсын сонгуулийн насанд хүрсэн 1758 иргэн байгаа ба тэдний ихэнх нь сонгуульд оролцох тухайгаа мэдэгджээ.

Оросын талын урилгаар Монгол Улсын Их Хурлын (Парламентын) 5 гишүүн, Монгол Улсын Сонгуулийн Ерөнхийл Хорооны 3 ажилтан болон Монгол Ардын Намын 1 төлөөлөгч олон улсын ажиглагчийн журмаар Москва хотноо ажиллана хэмээн Элчин зөвлөх ярьлаа.

Монгол Улсын төр захиргааны болон хууль сахиулах байгууллагууд ОХУ-ын дипломат төлөөлөгчийн газрын хүсэлтэнд хурдан шуурхай буюу нааштай хариулт өгч, сонгуулийн кампанит ажлын үеэр болон сонгууль явагдах өдөр сонгуулийн хэсгүүдийн харуул хамгаалалтын ажлыг зохион байгуулахад тус дэм үзүүлж буйд нь Элчин зөвлөх Р.Р.Ракшаев гүн талархал илэрхийллээ.