2018 оны 3-р сарын 24-нд 5 мянга гаруй хүний суудалтай, Улаанбаатар хотын хамгийн том концертын танхим болох «УБ Паласт» Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны дэргэдэх Монгол-Оросын хамтарсан сургуулийн 25 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулагдлаа. - Хүмүүнлэгийн харилцаа
2018 оны 3-р сарын 24-нд 5 мянга гаруй хүний суудалтай, Улаанбаатар хотын хамгийн том концертын танхим болох «УБ Паласт» Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны дэргэдэх Монгол-Оросын хамтарсан сургуулийн 25 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулагдлаа.
2018 оны 3-р сарын 24-нд 5 мянга гаруй хүний суудалтай, Улаанбаатар хотын хамгийн том концертын танхим болох «УБ Паласт» Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны дэргэдэх Монгол-Оросын хамтарсан сургуулийн 25 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулагдлаа.
Нэгэн зууны дөрөвний нэгтэй тэнцэх хугацаанд өөрийн үйл ажиллагаагаа явуулж буй энэхүү сургууль нь Монгол Улсын нийслэлийн хэмжээнд боловсролын загвар байгууллага болж чадсан ба гурван удаа «Монголын Шилдэг сургуулиар» шалгарч, хоёр удаа «ОХУ-ын боловсролын чанарын тэмдэг» дипломыг хүртэж байжээ.
Ёслолын ажиллагааг нээсэн Ж.Соронзон захирал хүрэлцэн ирсэн олныг халуун дотноор мэндчилэн, баяр хүргэнгээ 1992 онд суурь нь тавигдаж байсан сургуулийнхаа хөгжлийн талаар товч ярьж өгөв. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон Монгол Улсын Их Хурлын гишүүн, Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын сайд Ц.Цогзолмаа нарын баярын мэндчилгээг дамжуулав.
ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Төрийн думын гишүүн А.В.Дамдинов, Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, Буриад Улсын Боловсрол, шинжлэх ухааны сайд Б.Б.Жалсанов нарын хүндэт зочид тайзнаас үг хэлсэн ба Монгол Улс дахъ Германы, Хятадын, Японы болон АНУ-ын дипломат төлөөлөгчийн газрууд тэдний хэлийг заадаг тус сургуульд мөн ойн баяр хүргэжээ.
Арга хэмжээний албан ёсны хэсэг өндөрлөсний дараа баярын концерт болсон ба уг тоглолтонд Монгол-Оросын хамтарсан сургуулийн багш, сурагчид гээд 800 гаруй залуу уран бүтээлчид оролцсон бөгөөд тэдгээр нь Оросын сонгодог болон орчин үеийн дуу, бүжгийн тоглолтуудыг толилууллаа.