Back

Улаанбаатар хот дахь Оросын Шинжлэх Ухаан, Соёлын Төвд «ТАСС агентлагийн цонхнууд» («Окна ТАСС») өвөрмөц зурагт хуудаснуудын болон Аугаа их Эх орны дайны цэргийн техникийн загваруудын үзэсгэлэнгийн нээлт боллоо

2018 оны 4-р сарын 28-нд Улаанбаатар хот дахь  Оросын Шинжлэх Ухаан, Соёлын Төвд «ТАСС агентлагийн цонхнууд» («Окна ТАСС») өвөрмөц зурагт хуудаснуудын болон Аугаа их Эх орны дайны цэргийн техникийн загваруудын үзэсгэлэнгийн нээлт боллоо.

Хүрэлцэн ирсэн зочдыг «Россотрудничество» агентлагийн төлөөлөгчийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч Т.Ч.Будаева мэндчилсэн ба уг арга хэмжээнд ОХУ, Белорус болон Казахстаны Элчин сайдын яамдуудын, Монголын найрамдлын нийгэмлэгүүдийн холбооны, Оросын нутаг нэгтнүүдийн байгууллагын Зохицуулагчдын зөвлөлийн, Оросын иргэдийн ассоциацийн, Улаанбаатар хотын «Арт-галерей» үзэсгэлэнгийн, их, дээд, дунд сургуулиудын болон бусад олон нийтийн байгууллагуудын ажилтан төлөөлөгчид оролцов.

Дайны жилүүдэд трафаретны тусламжтайгаар цөөн тооны «ТАСС агентлагийн цонхнууд» хэмээх ухуулах тусгай зурагт хуудаснуудыг гар аргаар хэвлэн гаргадаг байсан ба уг үзэсгэлэнгийн хүрээнд толилууж буй үзмэрүүдийг орги зурагт хуудаснуудын давтагдашгүй цуглуулгын эзэн болох Улаанбаатар хотын «Арт-галерей» үзэсгэлэнгийн эрхлэгч Ч.Энхжаргал толилуулж байна.

 Аугаа их Эх орны дайны хуягт техник болон танкуудын бяцхан боловч нарийн загваруудын үзэсгэлэн хүрэлцэн ирсэн олны анхаарлыг ихээр татаж байв.

Түүнчлэн уг арга хэмжээний үеэр Монгол Улс дахь Оросын Холбооны Улсын Элчин сайдын яамны дэргэдэх дунд сургуулийн сурагчид баярын тоглолтоо толилуулав.