Back

2018 оны 3-р сарын 28-нд Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төвийн (ОШУСТ) урд талын талбай дээр Кемерово хотын «Зимняя вишня» худалдааны төвд гал алдсаны улмаас амь үрэгдсэн хүмүүсийн гэгээн дурсгалд зориулагдсан «Кемерово, бид та нартай хамт байна!» арга хэмжээ болж өнгөрлөө.

Уг арга хэмжээнд 350 гаруй хүн оролцсон ба тэдний дунд Монгол Улсын өнцөг булан бүрээс цугларан ирсэн хоёр зуу гаруй орос хэлний багш нар, мөн түүнчлэн ОХУ-ын ЭСЯ-ны болон ОШУСТ-ийн ажилчин, албан хаагчид, ОХУ-ын нутаг нэгтнүүд буюу орос хэлний курсын оюутнууд цугларчээ.

Энэхүү эмгэнэлт явдлын улмаас амь үрэгдсэн болон шархадсан хүмүүсийн ар гэр, найз нөхдөд уй гашуу, чин сэтгэлийн дэмжлэг илэрхийлсэн халуун дулаан үгсийг «Россотрудничество» агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын тэргүүн, ОШУСТ-ийн захирал Е.Г.Михайлов, Өмнөд Холбооны их сургуулийн доцент О.В.Шестак, ОШУСТ-ийн дэргэдэх орос хэлний төвийн салбар, 28-р сургуулийн захирал Н.Батжаргал нар хэллээ.

Цугларсан олон «Зимняя вишня» худалдааны төвд гал алдсаны улмаас амь үрэгдсэн хүмүүсийн гэгээн дурсгалыг хүндэтгэн нэг минут дуугүй зогссоны дараа «Кемерово, бид та нартай хамт байна!» хэмээн гурвантаа чанга хоолойгоор хэлэв.