Web Content Display

Эрхэм хүндэт хөлбөмбөгийн дэмжчигчид ээ!

2017 оны 6-р сарын 17-ноос 7-р сарын 2-ны хооронд «FIFA 2017» ДАШТ-ний «Confederations Cup» холбооны цомын төлөө хөлбөмбөгийн урьдчилсан тоглолтууд Москва, Санкт-Петербург, Сочи, Казань хотуудад болох ба 2018 оны 6-р сарын 14-ноос 7-р сарын 2-ны хооронд «FIFA 2018» ДАШТ-ний тоглолтууд Москва, Санкт-Петербург, Сочи, Казань, Екатеринбург, Калининград, Нижний Новгород, Ростов-на-Дону, Самара, Саранск, Волгоград хотуудад болно (http://ru.fifa.com/worldcup/index.html).

ОХУ-ын хууль тогтоомжийн дагуу биеийн тамир, спортын арга хэмжээнд үзэгчээр ирж буй гадаадын болон харъяалалгүй иргэд нь ОХУ-ын нутаг дэвсгэрт визгүйгээр орох болох ОХУ-ын нутаг дэвсгэрээс гарах эрхтэй юм. Ингэхдээ гадаадын болон харъяалалгүй иргэд нь биедээ ОХУ-д хүлээн хөвшөөрөгдсөн биеийн байцаах бичигтэй болон үзэгчийн хувийн үнэмлэхтэй (хөгжин дэмжигчийн үнэмлэх) байх ёстой.

«FIFA 2017» ДАШТ-ний хөлбөмбөгийн «Confederations Cup» урьдчилсан тоглолтуудын үзэгчийн хувийн үнэмлэх (хөгжин дэмжигчийн үнэмлэх) хэрхэн авах, хөгжин дэмжигчийн үнэмлэхний эх хувь болон дэлгэрэнгүй нэмэлт мэдээллийг www.fan-id.ru, www.welcome2018.com вэб сайтуудаас авах боломжтой.