Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ) хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой «Монгол улс – ЕАЭЗХ» бага хурал болж өнгөрлөө - Эдийн засгийн мэдээ
Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ) хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой «Монгол улс – ЕАЭЗХ» бага хурал болж өнгөрлөө
2017 оны 10-р сарын 4-нд Улаанбаатар хотноо Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ) хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой «Монгол улс – ЕАЭЗХ» бага хурал болж өнгөрлөө.
Талууд техникийн зохицуулалт, стандарт, мал эмнэлэг, ургамал, эрүүл ахуйн салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх цаашдын арга хэмжээг хэлэлцсэн ба хөрөнгө оруулалт, зам тээвэр, эрчим хүчний салбарт хамтарсан төсөл хэрэгжүүлэх асуудлаар санал солилцлоо.
Бага хурлын үр дүнгээр Монгол Улсын Стандарт, хэмжил зүйн газар болон Евразийн эдийн засгийн комисс хоорондын техникийн зохицуулалт, итгэмжлэлийн салбарт хамтран ажиллах тухай санамж бичиг, Монгол Улсын Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон Евразийн эдийн засгийн комисс хоорондын мал эмнэлэг, ургамлын хорио цээрийн хяналтын салбарт хамтран ажиллах тухай Санамж бичиг тус тус байгуулан, Зам тээвэр, дэд бүтцийн салбарт хэрэгжүүлэх хамтын ажиллагааны төлөвлөгөөг баталлаа.
Форумын хүрээнд түүнчлэн хоёр орны бизнесменууд уулзаж, хамтын бизнес төсөл хэрэгжүүлэхэд тулгарч буй хүндрэлүүд болон тэднийг даван туулах арга замуудыг хэлэлцэв.