2018 оны 6-р сарын 7-9-нд Улаанбаатар хотод Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга болон Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путин нарын ивээл доор зохион байгуулагдсан «Монгол, Оросын санаачилга-2018» бага хурал, үзэсгэлэнгийн цуврал арга хэмжээ болж өндөрлөлөө. - Эдийн засгийн мэдээ
2018 оны 6-р сарын 7-9-нд Улаанбаатар хотод Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга болон Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путин нарын ивээл доор зохион байгуулагдсан «Монгол, Оросын санаачилга-2018» бага хурал, үзэсгэлэнгийн цуврал арга хэмжээ болж өндөрлөлөө.
Улаанбаатар хотод «Монгол, Оросын санаачилга-2018» бага хурал, үзэсгэлэнгийн цуврал арга хэмжээ болж өнгөрлөө
2018 оны 6-р сарын 7-9-нд Улаанбаатар хотод Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга болон Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путин нарын ивээл доор зохион байгуулагдсан «Монгол, Оросын санаачилга-2018» бага хурал, үзэсгэлэнгийн цуврал арга хэмжээ болж өндөрлөлөө.
Энэхүү арга хэмжээнд оролцохын тулд Монголд ОХУ-ын Аж үйлдвэр, худалдааны сайд Д.В.Мантуров тэргүүтэй дээд хэмжээний төлөөлөгчид ирсэн ба Бага хуралд ОХУ-ын Ерөнхийлөгчийн бие төлөөлөгч И.Е.Левитин, Тээврийн сайд Е.И.Дитрих, Холбооны хурлын Холбооны зөвлөлийн гишүүн А.М.Бабаков, Эрхүү мужийн амбан захирагч С.Г.Левченко болон бусад зарим бүс хязгааруудын бөгөөд яам, тамгын газруудын төлөөлөгчид оролцов.
Цуврал арга хэмжээг Оросын Холбооны Улсын Аж үйлдвэр, худалдааны яам болон «Российский экспортный центр» ХН нь «Росспецмаш» Оросын тусгай техник, тоног төхөөрөмж үйлдвэрлэгчдийн холбоо, Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам буюу Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимтай хамтран Монгол Улс дахь Оросын Холбооны Улсын Элчин сайдын яам ба «Мишээл ЭКСПО» компанийн дэмжлэгтэйгээр зохион байгууллаа.
Хөтөлбөрийн хүрээнд ОХУ-д үйлдвэрлэсэн орчин үеийн дэвшилтэт техник, технологийн үзэсгэлэн-танилцуулга, эдийн засгийн бага хурал, дугуй ширээний уулзалт, салбар хуралдаанууд, Оросын компаниудын танилцуулга, түүнчлэн соёл урлагийн болон спортын арга хэмжээнүүд зохион байгуулагдлаа.
«Ростсельмаш» групп компани, «Ростех» ОНХН, «Объединенная авиастроительная корпорация» ОНХН болон Оросын аж үйлдвэрийн салбарын 80 гаруй төлөөлөгчид Улаанбаатар хотын төв талбай дээр дотоодын дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжийн танилцуулгыг явуулсан ба өргөн хэрэглээний бараа таваарын яармаг худалдаа болж өнгөрөв.
Монгол, Оросын худалдаа, эдийн засгийн харилцааг идэвхжүүлэхэд шаардлагатай арга хэмжээнүүдийг тодорхойлох зорилготой Эдийн засгийн чуулга уулзалт нь энэхүү цуврал арга хэмжээний голлох үйл явдал болсон ба түүний хүрээнд эрчим хүч, дэд бүтэц, барилга, газар тариалан, хөнгөн болон хүнсний салбар дахь хамтын ажиллагааны асуудлуудыг хэлэлцэв. Бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагааны сэдвээр тусгайлсан салбар хуралдаан явуулж, «Росатом» цөмийн эрчим хүчний төрийн корпорацийн удирдлага доор «Цөмийн эрчим хүчний салбар дахь цөмийн шинжлэх ухаан ба технологиуд» сэдвээр семинар хийж, хоёр орны банк, санхүүгийн салбарын төлөөлөгчдийн уулзалтууд болжээ.
Оросын 50 гаруй компанийн болон Оросын Холбооны Улсын олон субъектуудын, тэр дотроо Эрхүү, Томск, Новосибирск мужуудын, түүнчлэн Өвөр Байгалийн, Алтайн, Хабаровскийн ба Красноярскийн хязгаарын, Буриад, Тува, Удмурт, Крым улсуудын ба Орос орны хамгийн баруун хязгаар болох Калининград хотын төлөөлөгчид нь ажил хэргийн хөтөлбөрийн идэвхитэй гишүүдээр ажиллаа.
Бизнес уулзалтуудад Монголын талаас 100 гаруй үйлдвэр, аж ахуйн нэгжүүдийн төлөөлөгчид оролцов.
Чуулга уулзалтын үеэр Оросын Холбооны Улсын болон Монгол Улсын Засгийн газрууд нь төмөр замаар дамжин өнгөрөх ачаа тээвэрлэх нөхцөл болзлуудыг хэлэлцэн тохиролцсон ба Оросын «ЭКСАР» болон Монголын «Голомт», «Хаан» банкуудын хооронд хамтран ажиллах тухай санамж бичгүүдэд гарын үсэг зуржээ.
«Монгол, Оросын санаачилга-2018» цуврал арга хэмжээний оролцогч нарт зориулан тусгай соёлын хөтөлбөр боловсруулагдсан ба хүмүүсийн хамгийн хүсэн хүлээсэн нь дэлхий даянаа алдартай Игорь Моисеевын нэрэмжит ардын бүжгийн эрдмийн чуулгын тоглолт байлаа. Түүнчлэн Сүхбаатарын талбай дээр жүдо бөхийн нөхөрсөг тэмцээн болов.