Back

2008 оны 11-р сарын 20-23-ны өдрүүдэд Эрхүү мужийн Засгийн газар, Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Монгол Улс дахь Оросын Холбооны Улсын Элчин сайдын яам болон Худалдааны төлөөлөгчийн газрын дэмжлэгтэйгээр Оросын «Бизнес-контакт» компани болон Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын хамтран зохион байгуулсан «Азийн үүд хаалга» 29-р олон улсын уламжлалт үзэсгэлэн Улаанбаатар хотноо зохион байгуулагдав.

Энэхүү үзэсгэлэнд 50 гаруй Монголын болон Оросын аж ахуйн нэгжүүд оролцсон ба тэд Бүгд Найрамдах Буриад Улс, Эрхүү муж, Өвөр Байгаль болон Оросын бусад бүс нутгуудад үйлдвэрлэсэн хүнсний бүтээгдэхүүн, барилгын материал, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжүүдийг танилцуулжээ.

Түүнчлэн үзэсгэлэнгийн зочид ложистикийн болон аялал жуулчлалын компаниудын, хөдөө аж ахуйн, хөнгөн болон хүнд үйлдвэрүүдийн үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой байлаа.

Арга хэмжээний хүрээнд бизнес форум зохион байгуулагдав.