2017 оны 10 дугаар сарын 2-ноос 5-ны хооронд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж буй «Монгол, Оросын хамтын ажиллагаа 2017» эдийн засгийн чуулга уулзалтын хүрээнд Мишээл Экспо төвд «Орост үйлдвэрлэв 2017» бараа, бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа болж өнгөрлөө - Эдийн засгийн мэдээ
2017 оны 10 дугаар сарын 2-ноос 5-ны хооронд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж буй «Монгол, Оросын хамтын ажиллагаа 2017» эдийн засгийн чуулга уулзалтын хүрээнд Мишээл Экспо төвд «Орост үйлдвэрлэв 2017» бараа, бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа болж өнгөрлөө
2017 оны 10 дугаар сарын 2-ноос 5-ны хооронд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж буй «Монгол, Оросын хамтын ажиллагаа 2017» эдийн засгийн чуулга уулзалтын хүрээнд Мишээл Экспо төвд «Орост үйлдвэрлэв 2017» бараа, бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа болж өнгөрлөө. Уг арга хэмжээг 2016 оны 10-р сарын 28-наас 29-ний хооронд ОХУ-ын Новосибирск хотноо болж өнгөрсөн «Монгол, Оросын хамтын ажиллагаа 2016» эдийн засгийн чуулга уулзалтын тогтоол болон Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, ОХУ-ын Засгийн газар хоорондын комиссын ээлжит 20 дугаар хуралдааны протоколын хүрээнд зохион байгуулсан юм.
«Орост үйлдвэрлэв 2017» бараа, бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа нь: 1) Аж үйлдвэрийн тоног төхөөрөмж болон хөдөө аж ахуйн техник хэрэгсэл; 2) Барилгын болон барилга, засварын материал; 3) Инноваци болон орчин үеийн технологи; 4) Мэдээллийн технологи; 5) Хамгаалалт болон аюулгүй байдлын дохиолол систем; 6) Гэр ахуйн химийн бүтээгдэхүүн, Бордоо, Баглаа боодол; 7) Хүнс, ундаа; 8) Хувцас, гутал, дагалдах хэрэгслүүд; 9) Гоо сайхан, Эрүүл мэнд, Биологийн идэвхит нэмэлт бүтээгдэхүүн; 10) Гэр ахуйн бараа бүтээгдэхүүн гэсэн үндсэн хэсгүүдээс бүрдэж байв.
10-р сарын 2-нд болсон үзэсгэлэн худалдааны нээлтийн ажиллагаанд ОХУ-ын Холбооны Зөвлөлийн Эдийн засгийн бодлогын байнгын хорооны нэгдүгээр орлогч дарга,
Оросын олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн тэргүүлэгчдийн ерөнхийлөгч С.В.Калашников, ОХУ-ын Холбооны зөвлөлийн Байгалийн баялгийн ашиглалт, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн байнгын хорооны орлогч дарга С.М.Жиряков, Холбооны зөвлөлийн Олон улсын харилцааны байнгын хорооны гишүүн Р.Н.Зинуров, Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монгол-Оросын парламентын бүлгийн дэд дарга, чуулга уулзалтыг зохион байгуулах Монголын талын ажлын хэсгийн ахлагч Б.Энх-Амгалан, Барилга хот байгуулалтын сайдын үүрэг гүйцэтгэгч Г.Мөнхбаяр болон албаны бусад хүмүүс оролцлоо.
Үзэсгэлэнгийн хүрээнд ажил хэрэгч уулзалтууд, сурталчилгаа танилцуулгын өдөрлөгүүд, хэвлэлийн бага хурал болон бизнэс гэрээ хэлцэл байгуулахад зориулагдсан бусад арга хэмжээнүүд зохион байгуулагджээ.