Back

2017 оны 2-р сарын 3-4-ны өдрүүдэд Евразийн эдийн засгийн холбооны интеграцчлал, макро эдийн засгийн асуудал эрхэлсэн гишүүн (сайд) Т.Д.Валовая Монгол Улсад ажлын айлчлал хийв

2017 оны 2-р сарын 3-4-ны өдрүүдэд Евразийн эдийн засгийн холбооны интеграцчлал, макро эдийн засгийн асуудал эрхэлсэн гишүүн (сайд) Т.Д.Валовая Монгол Улсад ажлын айлчлал хийлээ.

Т.Д.Валовая тэргүүтэй төлөөлөгчдийг Монгол Улсын Ерөнхий сайд Д.Эрдэнэбат, Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил нар хүлээн авч, талуудын цаашдын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.

2-р сарын 3-нд Т.Д.Валовая МҮХАҮТ-д зочилж, Ерөнхийлөгч Б.Лхагважав болон Монголын бизнесийн төлөөлөлтэй уулзаж, Монгол Улс ба ЕАЭЗХ-ны гишүүн орнуудын хамтын бизнес уулзалт зохион байгуулах асуудлыг хэлэлцжээ.

Айлчлалын үеэр «Монгол Улсын Засгийн газар, Евразийн эдийн засгийн холбоо хоорондын хамтын ажиллагааны ажлын хэсгийн II хуралдааны Протокол», «Монгол Улсын Засгийн газар, Евразийн эдийн засгийн холбооны хамтын ажиллагааны ажлын хэсгийн 2017-2018 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө»-нд тус тус гарын үсэг зурсан байна.