Back

«Монгол-Оросын санаачилга-2018» 2018 оны зургадугаар сарын 6-9-ний хооронд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо «Монгол-Оросын санаачилга-2018» цуврал арга хэмжээ зохион байгуулагдах гэж байгаа ба уг үзэсгэлэнгийн хүрээнд Оросын үйлдвэрлэгчид маань өөрсдийн шилдэг бүтээгдэхүүнүүдээ танилцуулах гэж байна!

2018 оны зургадугаар сарын 6-9-ний хооронд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо «Монгол-Оросын санаачилга-2018» цуврал арга хэмжээ зохион байгуулагдах гэж байгаа ба уг үзэсгэлэнгийн хүрээнд Оросын үйлдвэрлэгчид маань өөрсдийн шилдэг бүтээгдэхүүнүүдээ танилцуулах гэж байна!

Дэлгэрэнгүй: http://rus-mng.com/

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл доор болон ОХУ-ын Аж үйлдвэр, худалдааны яамны дэмжлэгтэйгээр уг үзэсгэлэнг «Росспецмаш» Оросын тусгай техник, тоног төхөөрөмж үйлдвэрлэгчдийн холбоо зохион байгуулна.

«Монгол-Оросын санаачилга-2018» нь хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцааг хөгжүүлэх, цаашдаа хамтарсан төслүүдийг хэрэгжүүлэх, Монголын зах зээл нийлүүлэх Оросын аж үйлдвэрийн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх зорилготой юм.

ОХУ-ын хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийн болон автомашины аж үйлдвэрийн салбарын чадамж, өргөн хэрэглээний бараа таваарын онцлогуудыг тусгай үзэсгэлэнгийн хүрээнд танилцуулах боломжтой.

Тусгай машин механизмыг үйлдвэрлэгчдийн тоонд энэхүү үзэсгэлэнд хөдөө аж ахуйн машин техник үйлдвэрлэгч «Ростсельмаш», «Пегас-Агро», Омскийн туршилтын үйлдвэр болон зам барилга, хотын нийтийн аж ахуйн тоног төхөөрөмж, машин техникийн үйлдвэрлэгч «Кургандормаш» нар оролцохоор төлөвлөж байна.

ОХУ-ын Үйлдвэр, худалдааны яам, «Росспецмаш» ассоциаци, Оросын экспортын төв, холбогдох яам, газруудын төлөөлөгчид болон үйлдвэрүүдийн удирдлагуудын оролцоотойгоор бэлтгэгдэж буй ажил хэргийн болон соёлын арга хэмжээнүүд нь зочин гийчдийн сонирхлыг ихээр татах нь эргэлзээгүй юм.

«Монгол-Оросын санаачилга-2018» арга хэмжээ нь хоёр талын худалдаа, эдийн засгийн, аж үйлдвэрийн болон хөрөнгө оруулалтын ирээдүйтэй харилцааг бэхжүүлж, хоёр орны хамтын ажиллагааг чанарын шинэ түвшинд гаргах онцгой боломж олгоно.