Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтэс (Улаанбаатар) болон Дархан хотод суугаа Ерөнхий консулын газар 2014 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн  виз олгохдоо зөвхөн цахим визийн мэдүүлгийг хүлээж авах болсон тухай мэдэгдье.

Оросын виза хүсэгч хүн бүр ОХУ-ын Гадаад хэргийн яамны Консулын газрын http://visa.kdmid.ru. тусгай сайтнаас орос эсвэл англи хэл дээр бөглөсөн визийн мэдүүлгээ хэвлэж авна. Энэхүү визийн мэдүүлгээ сайтан дээр бөглөснөөс хойш ЭСЯ-ны Консулын хэлтэс (Улаанбаатар) болон Дархан хотод суугаа Ерөнхий консулын газарт 2-оос багагүй цагийн дараа мэдүүлж болно.

2013 оны 5 дүгаар 1-ний өдрөөc эхлэн консулын бүх үйлчилгээний төлбөөрийг ЭСЯ-ны Консулын хэлтэсээс өгсөөн баримтын дагуу бэлэн бусаар хийнээ.

ХАРИЛЦАН ЗОРЧИХ НӨХЦӨЛИЙН ТУХАЙ ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭР

Шилжилт хөдөлгөөний хяналтын картын тухай

ОХУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭСЯ-НЫ КОНСУЛЫН ХЭЛТЭС

Хаяг

Энхтайваны өргөн чөлөө – 6, Улаанбаатар хот, Монгол улс

Утас

(976-11) 326037

Факс

(976-11) 324425

E-mail

cons_ru@mongol.net

Консулын хэлтсийн дарга

КАРА-САЛ Елена Владимировна

Үйлчлүүлэгчдийг хүлээн авах хуваарь:

  • Визийн асуудлаар хүлээн авах - Даваа, Лхагва, Баасан гараг (Орос улсын баярын өдрүүдээс гадна)
  • Монголын иргэдээс визний баримт бичиг хүлээн авах: 1000 цагаас 1200 цаг хүртэл
  • Виз олгох: 1200 цагаас 1230 цаг хүртэл.
  • Нотариат, Гэр бүлийн байдлыг бүртгэх, паспорт бүрдүүлэх асуудлаар хуулийн этгээдийн төлөөлөгчид болон хувийн иргэдийг хүлээн авах:
    • Даваа, Мягмар, Лхагва, Пүрэв, Баасан гариг 1000 цагаас 1200 цаг хүртэл

 

САНАМЖ
ОХУ-ын виз авах хүсэлтэй гадаадын иргэдэд

1. ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ.

ОХУ-д зорчих энгийн визийг 90 хүртэл хоногийн, аяллын визийг – 30 хүртэл хоногийн, олон удаагийн визийг - 6 сар буюу 1 жил хүртэл хугацаатайгаар олгоно. Дамжин өнгөрөх визийн хүчинтэй хугацаа нь 10 хоногоос хэтрэхгүй ба агаарын аяллын үед 3 хоногоос илүүгүй байна.

Визийг олгох хугацаа нь ажлын 7 хоног хүртэл байна (өргөдөл гаргасан өдрийг тоолохгүй). Гуравдагч орны иргэдийн визийг ажлын 2-20 өдрийн хугацаанд гаргаж өгнө.

АНХААР:

Виз олгохоос татгалзсан шалтгааныг ЭСЯ-ны дипломат ажилтан тайлбарлах үүрэг хүлээхгүй.

Консулын үйл ажиллагааны төлбөрийг буцаан олгогдохгүй.

Виз ба паспортыг төлбөрийн баримтаа үзүүлсний дараа олгоно.

2. ОХУ-ЫН ВИЗИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ АВАХЫГ ХҮСЧ БУЙ ИРГЭДЭД:

Үндэсний гадаад паспорт. Иргэн 18 нас хүрээгүй хүүхдийн хамт аялах тохиолдолд хүүхэд өөрийн гадаад паспорттай байх ёстой ба эцэг, эхийнхээ аль нэгнийх нь паспортанд бүртгэгдсэн байх ёстой. Эсвэл эцэг эхийнх нь паспорт хүүхдийн тухай бичлэг бүхий хавсралттай байх ёстой. 14 нас хүрээгүй буюу насанд хүрээгүй иргэдийг заавал итгэмжлэгдсэн этгээд харгалзан аялах ба эцэг эх хоёр нь ОХУ-ын ЭСЯ-ны Консулын хэлтэст (3-р давхарт, өрөө №6) ирж итгэмжлэлийг баталгаажуулна. 14-18 насны иргэд бие даан аялах эрхтэй ба үүний тулд ЭСЯ-ны Консулын хэлтэс түүний эцэг эхийн зөвшөөрлийг баталгаажуулсан байна.

Паспортны дуусах хугацаа нь ОХУ-аас гарснаас хойш 6 сараас багагүй байх ёстой. ОХУ-д яаралтай эмчилгээ хийлгэх, ойрын хамаатан хүндээр өвдсөн, нас барсан тохиолдолд Оросын виз авах шаардлагатай бол паспортны хүчинтэй хугацаа визний хугацаа дуусахаас өмнө дуусгавар болж болохгүй. Суралцах, эсвэл ажиллах виз авах тохиолдолд паспортны хүчинтэй хугацаа виз олгосносс хойш 1.5 жилээс өмнө дуусахгүй байх ёстой.

Паспорт дор хаяж 2 хоосон хуудастай байх ёстой.

4*5 см хэмжээтэй гэрэл зураг. Малгайтай, хамгаалалтын (хар) нүдний шилтэй авахуулсан зургийг хүлээн авахгүй.

Визийн мэдүүлгийн анкетаа (1 хувь) дутуу эсвэл буруу бөглөсөн тохиолдолд дипломат ажилтан нь баримт бичгийг буцаан өгөх эрхтэй.

(Гуравдагч орны иргэдийн хувьд) эрүүл мэндийн даатгал. Даатгасан гадаадын компани нь Оросын Холбооны Улсад өөрийн түнштэй байх ёстой.

ВИЗ ОЛГОХ ҮНДЭСЛЭЛ:

Хувийн хэргээр, түүнчлэн бизнес (худалдааны) зорилгоор аялах тохиолдолд - ОХУ-ын дотоод хэргийн байгууллагуудад бүртгэгдсэн урилгын эх хувь.

ОХУ-ын холбооны засаг захиргааны байгууллагуудын урилгаар аялах тохиолдолд - ОХУ-ын ГХЯ-ны Консулын газрын, эсвэл ОХУ-ын ГХЯ-ны бүс нутгийн төлөөлөгчийн газрын гаргасан урилга

Суралцахаар явах тохиолдолд – бүс нутгийн дотоод хэргийн байгууллагуудад бүртгэгдсэн Оросын боловсролын байгууллагын урилга. Улсын шугамаар суралцаахаар явагсад - ОХУ-ын Боловсролын Яамны урилга. 3 сараас дээш хугацаагаар Оросын нутгаар аялах тохиолдолд ХДХВ-ийн халдвар, бэлгийн замын халдварт өвчин байхгүйг гэрчлэх эрүүл мэндийн бичиг.

Ажил хийхээр явах тохиолдолд - бүс нутгийн дотоод хэргийн байгууллагуудад бүртгэгдсэн урилгын эх хувь, ОХУ-ын Холбооны, эсвэл бүс нутгийн цагаачлалын албанаас гаргаж өгсөн ажил хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл. 3 сараас дээш хугацаагаар Оросын нутгаар аялах тохиолдолд ХДХВ-ийн халдвар, бэлгийн замын халдварт өвчин байхгүйг гэрчлэх эрүүл мэндийн бичиг.

Аялал жуулчлалын зорилгоор явах тохиолдолд – гадаадын жуулчин хүлээн авах эрхтэй хэмээн ОХУ-ын ГХЯ-ны Консулын газарт бүртгэлтэй Оросын аялал жуулчлалын аливаа нэг компанийн жуулчны ваучер болон баталгаа (стандарт).

Дамжин өнгөрөх тохиолдолд – очих улсдаа нэвтрэх эрхтэйг батлах виз ба бусад албан ёсны баталгаа;

- аяллын бичиг баримтууд: аяллын маршрутын дагуу явах тээврийн хэрэгслийн тасалбарууд (хэрвээ тийзээ авах боломжгүй байсан бол очих газар хүртлээ тийз захиалсныг гэрчлэх баримт бичиг).

Жич:

Хэрэв та ОХУ-ын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөхдөө 24 цагаас богино хугацаанд олон улсын нисэх онгоцны нэг буудалд байж байгаад цааш нисэх гэж байгаа ба аяллын маршрутын бүх тасалбарууд таны биед байгаа бол виз авах шаардлагагүй. Харин нисэх буудлаа солих тохиолдолд виз авах шаардлагатай.