Back

ОРОС-МОНГОЛЫН НАЙРАМДАЛ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ӨДРҮҮД-2019» 59 дүгээр арга хэмжээний төгсгөлд зориулсан «БАЯРЫН ИХ КОНЦЕРТ»-онд та бүхнийг урьж байна. Улаанбаатар дахь Оросын Шинжлэх Ухаан, Соёлын Төвд 2019 оны 11-р сарын 22-ны өдрийн 17:30 цагт уулзацгаая.

Эрхэм хүндэт найз нараа!
«ОРОС-МОНГОЛЫН НАЙРАМДАЛ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ӨДРҮҮД-2019» 59 дүгээр арга хэмжээний төгсгөлд зориулсан «БАЯРЫН ИХ КОНЦЕРТ»-онд та бүхнийг урьж байна.
Улаанбаатар дахь Оросын Шинжлэх Ухаан, Соёлын Төвийн тайзан дээр УКА, «Чингис хаан» хамтлагийн гоцлол дуучин Жаргалсайхан, «Мотив» хамтлаг, Монгол Улсын консерваторийн болон Монголын олон олон алдартай уран бүтээлчид тоглох гэж байна.
Оросын талаас: 
-Красноярск хотоос хүрэлцэн ирсэн Оросын гавьяат жүжигчин Валентина Литвина;
-Братск хотоос хүрэлцэн ирсэн «Жарки» театр болон бүжгийн студи;
-ОХУ-ын гавьяат жүжигчин, П.И.Чайковскийн нэрэмжит VI олон улсын уралдааны шагналт, морин хийлч Сергей Судзиловский тэргүүтэй Гнесины нэрэмжит Оросын хөгжмийн академийн төлөөлөгчид;
-Эрхүү мужийн филармонийн гоцлол хөгжимчин, аккордеончин Александр Чудновский болон бусад олон уран бүтээлчид үзэгчдийг баярлуулах болно:
Та бүхэн зүрхэнд шингэсэн аялгууг сонсч, асар их таашаал авч, таны сэтгэл тань сэргэх болно гэдэгт эргэлзэхгүй байгаа ба манай тоглолт үнэгүй болох юм.
Улаанбаатар дахь Оросын Шинжлэх Ухаан, Соёлын Төвд 2019 оны 11-р сарын 22-ны өдрийн 17:30 цагт уулзацгаая.